No menu items!
HomeСанхүүгийн боловсролХүүхдэдээ хэзээнээс мөнгөний талаар зааж эхлэх вэ?

Хүүхдэдээ хэзээнээс мөнгөний талаар зааж эхлэх вэ?

-

Хүүхэддээ мөнгөний тухай заан сургаж, мөнгийг хэрхэн зөв зарцуулах дадал нь хүүхдийн хувь хүний хөгжилд чухал үүрэгтэй. Хэрхэн төсөв зохиох, зарцуулах, хэмнэх гэх мэт суурь ухагдахууны талаар ойлгоход хүүхдэдээ туслах нь тэдний амьдралд мөнгөтэй харьцах зөв дадлыг эзэмшүүлэхэд тусална.

Хэзээнээс, хэрхэн зааж эхлэх вэ?

Өдөр тутмын амьдралд гардаг зардлуудаар жишээ гарган мөнгөний тухай ярих нь ойлгоход нь илүү хялбар байх болно. Та мөнгөний тухай дараах зүйлсийг ярьж ойлгуулаарай. Үүнд:

  • Энхний алхам бол дэлгүүрээс худалдан авалт хийх: Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудын бараа бүтээгдэхүүний үнэ өөр байж болно. Ийм учраас хамгийн боломжийн үнээр бүтээгдэхүүн авахын тулд харьцуулалт хийх нь зүйтэйг ойлгуулах хэрэгтэй.
  • Хэрэглээний мөнгө өгөхдөө: Энэ бол ээж аав нарын төдийлөн анхаардаггүй зүйл. Хэрэглээний мөнгө авч, зарцуулж сурснаар хүүхэд мөнгөний үнэ цэнийг ойлгоход тусална. Мөн халаасны мөнгө өгөхдөө эцэг эхчүүд өөрсдөө төсвийг багцаалдан, тааруулж өгөх хэрэгтэй.
  • Хэмнэж, хуримтлуулах нь ямар хэрэгтэйг хэлэх: Хүүхдээ гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад зориулан зарим мөнгөө хадгалхыг зөвлөөрэй. Энэ нь тэдэнд амьдралынхаа туршид мөнгө хэмнэж хуримтлуулах дадлыг хэвшүүлэхэд тусална. Мөн мөнгийг шаргуу хөдөлмөрлөж, хичээж олдог гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ ойлгуулна гэдэг нь үргэлж мөнгөний талаар ярина гэсэн үг биш. Тухайн мөнгийг ажил хийж шаргуу хөдөлмөрлөхгүйгээр авч чадахгүйг ойлгуулж хэлээрэй.
  • Ашиглалтын зардал: Ашиглалтын зардлын нэхэмжлэхээ хүлээн авсны дараа (байр, СӨХ, цахилгаан эрчим хүч ашигласны) төлбөр төлдөг учраас үргүй зардал гаргахгүй байх талаар ойлгуулах нь зүйтэй. Жишээ нь, ашиглаагүй үедээ гэрлээ унтрааж байх, утасны цэнэглэгчээ залгаж орхихгүй байх гэж мэт анзаардаггүй зүйлсийг нь тайлбарлаарай.

Хүүхэддээ юу заах вэ?

Насны онцлогоос нь шалтгаалан дараах зүйлсийг хүүхдэдээ заагаарай:

1. Сургуулийн өмнөх насны хүүхдэд /3-5 нас/:

  • Аливаа зүйлийг худалдан авахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олохын тулд ажил хийж байгаа.
  • Мөнгө нь үнэ цэнийн хувьд ялгаатай байдаг. Үүнийг мөнгөн дэвсгэртүүд дээр тайлбарлах.
  • Хэрэгтэй зүйл, хүсч буй зүйл хоёрын хооронд ялгаа байдаг гэдгийг бага багаар ойлгуулаарай.
  • Энэ насны хүүхдүүдтэй дэлгүүр гарахаасаа өмнө ганцхан юм авч өгнө гэдгээ хэлж, амлалт нь авах хэрэгтэй. Хариуд нь хүүхэд ямар зүйл худалдаж авахаа өөрөө шийддэг. Энэ нь та хүүхэддээ сонголт хийх боломж олгож байгаа юм.

2. Бага ангийн хүүхдэд /6-10 нас/:

  • Мөнгөө юунд зарцуулахаа хүн өөрөө сонгодог. Гэхдээ зөв, хэрэгтэй зүйлдээ зарах хэрэгтэйг сануул.
  • Аливаа зүйлийг худалдан авахаас өмнө үнийг харьцуулж судлах нь зөв дадал хэвшил мөн.
  • Мөнгө хэмнэвэл цаашид хэрэгтэй зүйлээ авах боломжтой болно. Мөн энэ үеэс дээр дурдсан хадгаламжийн талаар ойлгуулах нь зөв юм.

3.Ахлах сургуулийн хүүхдэд /11-ээс дээш/:

  • Тодорхой зүйл худалдан авч байхыг сануулах. Хэрэв мөнгөний гэнэтийн хэрэгцээ шаардлага гарвал тэр үед ашиглах мөнгөө хадгалж хуримтлуулах ёстойг хэлэх.
  • Төсөв зохиож, хэрэгжүүлэх нь мөнгөө зөв захиран зарцуулахад тусалдаг. Үүнийг зааж сургах хэрэгтэй.
  • Мөнгөө юунд зарцуулснаа хянаж, тэмдэглэл хөтлөхийг зөвлөөрэй.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд