No menu items!
HomeОнцлох үйл явдалНийслэлд өсвөр насны охидын жирэмслэлт өндөр хувьтай байна

Нийслэлд өсвөр насны охидын жирэмслэлт өндөр хувьтай байна

-

Япон улсын “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Уг төслийн суурь судалгааны үр дүнг танилцуулсан юм.

Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг 19-өөс доош насны залуус, өсвөр үеийнхэн бүрдүүлж байгаа. Өнөөгийн нийгэмд тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх гол шалтгаанууд нь,

  • Архи,
  • Тамхи,
  • Чанаргүй хоол хүнсний хэрэглээ,
  • Амьдралын буруу хэвшил  байгааг судалгаагаар тогтоожээ.

Түүнчлэн, хүн амын 60 орчим хувь нь төвлөрөн амьдардаг нийслэлд өсвөр насны охидын жирэмслэлт өндөр хувьтай байгаа бол бэлгийн замын халдварт өвчлөл гэр хорооллын иргэдийн дунд илүү гарсан байна.  

Монгол улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байна гэсэн судалгааг НҮБ-ээс гаргажээ. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насныхны  охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Өсвөр насандаа жирэмсэн болсон олон охид өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо хязгаарладаг бөгөөд  түүнийгээ нууж, айж сэтгэл санаа тогтвортой бус байснаар цусны даралт ихсэх, цус багадах, бохирдох, дутуу төрөх, зориулалтын бус газарт төрж байгаа нь охид өөрсдийн эрүүл мэндээ  маш ноцтойгоор хохироож байна.

Залуу ээж гэж хэнийг хэлэх вэ?

Залуу ээж гэж 20-иос доош насныхныг хэлэх бөгөөд дийлэнх жирэмсэн охидын хувьд хүсээгүй үедээ, тохиолдлын, гэр бүл болоогүй байхдаа жирэмсэлдгээс болж суурин газрынхан ихэвчлэн үр хөндөлт  хийлгэдэг ба алслагдсан  хөдөө газрын хүсээгүй хүүхдээ төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог байна. Охидын бэлгийн боловсрол төвшин харьцангуй дутмаг охидын олонх нь анхны бэлгийн хавьтлаар жирэмсэлдэггүй гэсэн буруу ойлголттой явдаг нь  Эрүүл мэндийн яамны 2017 оны өсвөр насны охидын дунд хийгдсэн судалгаанаас батлагджээ. Тэд хүссэн үедээ үнэн зөв, мэдээлэл зөвлөгөө авч чадахгүй байгаа нь буруу сонголт хийх нэг том шалтгаан болж байна. Хүсээгүй жирэмсэн болсон охидын хувьд эцэг эхтэйгээ бэлгийн зан байдлын талаар хэзээ ч ярилцаж байгаагүй, энэ нь хаалттай сэдэв байсан бөгөөд үнэн, худал мэдээллийг үе тэнгийнхэн найз нөхдөөс ам дамжин сонсож байсан нь бэлгийн боловсрол хангалттай бус, мэргэжлийн зөвлөмж зөвлөгөө өгөх газрууд хомс байгаа нь бодит амьдралаас харж болно.

Өсвөр насны охид хэрхэн хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх вэ?

Өсвөр насныхан хүсээгүй  жирэмcлэлтээс урьдчилан сэргийлэх олон арга байдаг бөгөөд хамгийн энгийн амьдралд ойр ашиглаж болох зөвлөмжийг санал болгож байна.

  • Бэлгийн боловсролын мэдлэгээ сайжруулах
  • Эцэг эх ойр дотныхондоо илэн далангүй бэлгийн зан байдлын талаар нээлттэй ярилцах
  • Бэлгийн харьцаанд орохдоо тогтмол бэлгэвч болон жирэмснээс хамгаалах хэрэгслийг хэрэглэх /жирэмслэхээс  хамгаалах эм, охидын ерөндөг,зайлшгүй тохиолдолд 72 цагийн эмийг эмчийн заавраар хэрэглэх/
  • Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн дэргэдэхэмэгтэйчүүдийн эмч болон Өсвөр үеийн кабинетийн эмчид хандаж зөвлөгөө зөвлөмжийг үнэ төлбөргүй авах боломжтой.
  • Мөн хувийн эмнэлгүүд нь гэр бүл төлөвлөлтийнийн асуудлаар хувь хүний бэлгийн хэрэгцээнд тохирсон мэдээ мэдээлэл нууцыг чандлан сахиж, жирэмслэлтээс сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын талаар зөвлөгөө өгдөг.
Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд