No menu items!
HomeХүмүүсТуркийн царайлаг жүжигчин Салих Бадемжи

Туркийн царайлаг жүжигчин Салих Бадемжи

-

“Истанбулын бэр” киногоор үзэгчдийн танил болсон Туркийн кино од Салих Бадемжигийн мэдээллийг хүргэж байна.

Авъяаслаг залуу 1984 оны 8-р сарын 15-нд төрсөн. Тэрээр бага насаа Измирт өнгөрөөж, орон нутгийнхаа сургуульд бага, дунд боловсрол эзэмшсэн байна. Үүний дараа тэрээр Истанбулын их сургуульд элсэн оржээ.

Салих олон ангит кинонд тоглохоос гадна брэндийн нүүр царай болдог. Мөн театрт ажилладаг бөгөөд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийн тулд суралцсаар л байгаа гэжээ.

Тэрээр хамгийн анх 1994 онд “Mıymıntılar Kralı” хэмээх кинонд туслах дүрд тоглож байсан. Харин үүний дараа 2006 онд “Barda” хэмээх цувралд дүр бүтээжээ. Гэхдээ түүнийг олонд таниулсан кино нь 2015 онд бүтээгдсэн “Kiralık Aşk” аж. Уг киноны зураг авалт 2015-2017 онд үргэлжилжээ.

Мөн түүний тоглосон хамгийн алдартай кино нь Османы эзэн хаан II Мехмедийн амьдралаас сэдэвлэсэн түүхэн кино аж. Энэ киноны дараа түүнийг үнэлэх үзэгчдийн үнэлэмж өссөн гэлцдэг.

Харин түүнийг олон оронд алдаршуулсан кино нь яах аргагүй “Истанбулын бэр”. Үзэгчид түүнийг Фарук Бораны хоёр дахь эрэгтэй дүү Фикрэт Боран нэрээр нь сайн мэдэх билээ. “Истанбулын бэр” кинонд тоглосноор Салих өөрийгөө чадварлаг жүжигчин болохыг баталсан байна.

Хувийн амьдрал

“Истанбулын бэр” кинон дээр Фикрэт өөрийн нарийн бичигч хүүхэнтэй дотносдог хэсэг гардаг. Тэгвэл залуу бодит амьдрал дээрээ нарийн бичгийн дүрд тоглосон эмэгтэйтэйгээ гэрлэсэн байна.

Тэд 2015 онд гэрлэсэн бөгөөд нэг охинтой. Салих Бадемжи, Имер Озгюн нар биенийгээ эртнээс мэддэг байсан бөгөөд эхэндээ сайн найзын харилцаатай байжээ.

Тэд “Истанбулын бэр” кинонд хамт тоглох нь сайхан байсан. Цувралыг ч үзэгчид сайшаалтай хүлээн авсан хэмээжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд