No menu items!
HomeМонгол брэндЗөгийн бал үйлдвэрлэгч Монгол брэндүүд

Зөгийн бал үйлдвэрлэгч Монгол брэндүүд

-

Энэ удаагийн “Монгол брэнд” буландаа зөгийн бал үйлдвэрлэгчдийг онцолж байна.

НЭКТА Зөгийн бал

“Форкэ” ХХК нь зөгийн олон төрлийн бүтээгдэхүүнд суурилсан органик хүнсний болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайлбал та цэвэр зөгийн балыг дангаар худалдаж авахаас гадна нимбэгтэй, цагаан гаатай балнуудаас сонголтоо хийж болно.

FB хаяг: NECTA Нoney НЭКТА Зөгийн бал

Амтлаг Зөгийн бал

“Амтлаг Зөгийн бал” брэнд нь мангир цэцгийн бал, уулын олон цэцгийн бал, доник цэцгийн бал, хушгатай зөгийн бал, гурвалжин будааны бал зэрэг таван төрлийн зөгийн бал худалдаанд гаргадаг байна. Мөн хотын төвөөр үнэгүй хүргэдэг.

FB хаяг: Амтлаг Зөгийн бал

Шидэт бал

“Шидэт бал” бренд нь цэвэр органик, амин дэмээр баялаг олон төрлийн зөгийн бал үйлдвэрлэдэг. Тухайлбал та цагаан гаа, нимбэгтэй, барагшунтай, аньстай, нэрстэй зөгийн балнаас сонголтоо хийж болно.

FB хаяг: Shidet bal Шидэт зөгийн бал

Sarana брэнд

“Сарана Гүүдс” ХХК нь зөгийн бал болон дагалтад түүхий эдэд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлдэг үндэсний үйлдвэрлэгч юм. Мөн рапсын бал, бор будааны бал, байгалийн бал зэрэг Монголд хураадаг гурван түгээмэл балыг 5 граммаас эхлээд 35 гр, 280 гр, 460 гр-аар савлаж хэрэглэгчдэд хүргэдэг.

Fb хаяг: Sarana Goods

Михачи зөгийн бал

“Михачи” ХХК нь цэвэр балнаас гадна зөгийн балтай самар үйлдвэрлэдэг байна. Хүмүүс үүнийг Монголд зөгийн аж ахуй эрхэлдэг Япон бүсгүй Томокогийн зөгийн бал гэдгээр нь сайн мэдэх билээ.

FB хаяг: Mihachi / Михачи mongolian beekeeping company

Мэнд зөгийн бал

“Мэнд” зөгийн аж ахуй нь сайн чанарын зөгийн бал, эмчилгээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг. Та “Уулын бал” нэртэй дээд зэргийн зөгийн балыг худалдан авах боломжтой.

Fb хаяг: Mend Apiculture

Хурын шим

“Арвижих Хурын Шим”  компани нь цэвэр зөгийн бал үйлдвэрлэхээс гадна барагшунтай, Монгол сармистай зөгийн балыг худалдаанд гаргаж байна.

FB хаяг: Хурын Шим

Хэрэгтэй мэдээлэл:

Зөгий нь цэцгээс цуглуулсан балыг биедээ шилжүүлэн ферментжүүлж задлан үүрэндээ хадгалдаг. Зөгийн үүр нь 35℃ температуртай байдаг бөгөөд ажилчин зөгийнүүд үүрэн доторх агаарыг үргэлж сольж цэвэршүүлж байдаг тул ус нь ууршиж, чихэрлэгийн хэмжээ 80%-д хүрдэг байна. Үүний найрлагад нь глюкоз, фруктозоос гадна янз бүрийн витамин, эрдэс, амин хүчлүүд агуулагддаг.

Зөгийн бал нь бага температурт талстжидаг. Энэхүү талстжисан хэсэг нь глюкоз, талстжаагүй үлдсэн хэсэг нь фруктоз байдаг. Халаахад буцаж анхны байдалдаа ордог бөгөөд чанар нь алдагддаггүй.

Сануулж хэлэхэд нэг нас хүрээгүй хүүхдэд зөгийн бал өгөхийг хориглодог. Учир нь зөгийн баланд ботулизм хэмээх өвчин үүсгэгч нян байх магадлал өндөр байдаг бөгөөд энэ нь хүүхдийн аминд хүрэх хүртэл аюултай байдаг аж.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд