No menu items!
HomeХөтөчХүүхдэдээ тэжээллэг, амттай хоол хийж өгөхөд туслах юүтүб суваг, вебсайтууд

Хүүхдэдээ тэжээллэг, амттай хоол хийж өгөхөд туслах юүтүб суваг, вебсайтууд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа хүүхдэдээ амттай, тэжээллэг хоол хийж өгөхөд туслах юүтүб суваг, вебсайтуудыг танилцуулж байна.

Хоол хийж сурахад хамгийн тохиромжтой эх сурвалж бол юүтүб суваг юм. Учир нь хоолны жорыг хараад хийх нэг өөр, дагаад хийх нэг өөр. Хоолонд хэрэглэгдэж буй орц найрлага, процессыг даган дуурайж хийх учраас илүү олон давуу талтай.

Юүтүб сувгууд

HooplaKidz Recipes

Хэрэв хүүхдэдээ амттай, зөөлөн кейкс, жигнэмэг зэргийг хийж өгөхийг хүсвэл энэхүү сувгийг дагах боломжтой. Энэхүү сувгийн дийлэнх жор нь капкекс, кекс хийхэд чиглэсэн байна. Мөн дагаж хийхэд хялбар байдлыг чухалчилсан бичлэгүүдийг байршуулдаг. 2013 оноос хойш хоолны жороор баяжигдаж яваа энэхүү сувагт долоо хоног тутамд нэг шинэ бичлэг ордог.

Food Fusion Kids

Энэхүү сувагт ихэвчлэн бага насны хүүхдэд зориулагдсан бантан, зутан гэх мэт хоолны жорууд бий. Нас насны ангиллаар байх тул хүүхдийнхээ насанд тохирсон шим тэжээлээр баялаг хоолыг хийж өгөх боломжтой. Тухайлбал хэдэн сартай хүүхдэд ямар төрлийн нухаш хийж өгвөл зохимжтойг эндээс мэдэж аваарай.

Super Healthy Kids

Энэхүү суваг нь хүүхэд, гэр бүлд зориулан эрүүл хооллолтын жоруудыг хүргэдэг. Энгийн зууш бэлтгэхээс гадна хоол хийх процессыг илүү дэлгэрэнгүй харуулдаг. 2014 оноос хойш амттай, тэжээллэг хоолны жоруудыг хүргэж буй энэхүү сувагт улиралдаа хоёр шинэ бичлэг ордог аж.

GKFooddiary

Бага насны хүүхдэдээ амттай, тэжээллэг хоол хийж өгөхийг хүсвэл энэхүү сувгийг дагаарай. Нухаш, зутан шөлнөөс эхлээд маш олон төрлийн хоолны жор бий.

Tiffin Box

Энэхүү сувагт төрөл бүрийн тэжээллэг хоолны жор бий. Мөн амттан, зууш бэлтгэх жорууд ч бий. Тус сувагт долоо хоног тутамд 2-3 шинэ бичлэг ордог.

Веб сайт, блогууд

Yummy Toddler Food

2015 оноос хойш хоол хийх жор, зөвлөгөө мэдээллийг хүргэж буй энэхүү сайт нь хүүхдэд зориулсан төрөл бүрийн тэжээллэг хоолны жоруудыг хүргэдэг. Энэхүү сайт нь мөн өөрийн гэсэн юүтүб сувагтай.

GKFoodDiary

Энд буй хоолны жорууд ихэвчлэн бага насны хүүхэд, хэлд, хөлд орж буй балчруудад зориулагдсан. Хоолны жор болон процессийг харуулсан зургийг дагаад хийх боломжтой.

 Baby FoodE

Энд 4-6 сар, 6-9 сар, 9-12 сартай хүүхдүүд, хэлд орж буй хүүхэд, сургуулийн өмнөх насны хүүхэд, гэр бүлийн хооллолт гэх мэт цэсүүд бий. Эндээс хүссэн жороо сонгон амттай, тэжээллэг хоол хийх боломжтой.

Mummy’s Yum

Хүүхдэд зориулсан өглөөний цай, хөнгөн зууш, гэр бүлийн хоол, шош, будаа, сендвич гээд төрөл бүрийн цэснээс өөрт таалагдсан тэжээллэг хоолны жорыг авах боломжтой. Энэхүү сайт нь мөн өөрийн гэсэн юүтүб сувагтай.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд