No menu items!
HomeГэрийн тохижилтСолонгост тренд болж буй гэр тохижуулах санаанууд

Солонгост тренд болж буй гэр тохижуулах санаанууд

-

Энэ удаагийн “fashion” булангаараа Солонгост тренд болж буй гэр тохижуулах санааг хүргэж байна.  Энэхүү тренд болж буй санаа нь тавилгын дизайныг суурь цагаан өнгөөр сонгож, бараан өнгөтэй хослуулснаараа орчин үеийн интерьерийг илүү тодотгож өгсөн байна. Цагаан өнгө нь орон зайг илүү цэвэрхэн том харагдуулдаг билээ.

Зочны өрөө урд ба хажуу талдаа цонхтой байснаар байгалийн гэрэл илүү сайн тусдаг. Зочны өрөөний тренд өнгө бол цэнхэр. Бараан хирнээ сонгодог хөх буйданг өрөөний төв хэсэгт байрлуулбал тохиромжтой. Нэмж хэлэхэд сандал болон хивсэнцэр, тавиурын өнгө нь нэгэндээ ууссанаар өрөөний уур амьсгалыг дүүргэж байна.

Орчин үеийн ихэнхи байрны гал тогооны хэсэг зочны өрөөтэйгөө нийлсэн байдаг. Онцлох зүйл бол хооллох хэсэг болон гал тогоог холбосон зүйл нь хиймэл гантиг юм. Энэ нь тухайн орон зайг илүү цэвэрхэн тансаг харагдуулж байна. Ялангуяа тохилог харагдуулахын тулд ширээний дээд хэсгийг гантиг чулуугаар хийжээ. Нэмж хэлэхэд хоолны өрөөний хананы дээд хэсэг нь цагаан өнгийн хавтан юм. Тус хавтан нь өвөрмөц байдлыг илтгэнэ.

Гэрийн хаалгаар ороод цааш өрөөнүүдрүү орох давхар хаалга хийхийн оронд хаалганы хүрээ хийж болно. Хэрэь та ханандаа зураг өлгөх гэж байгаа бол шалан дээр байрлуулсан нь илүү тогтвортой мэдрэмжийг өгдөг гэдгийг дизайнерууд хэлжээ. Гутлын хайрцгыг цагаан өнгөтэй бөгөөд гантиг хавтангаар хийх нь илүү гоёмсог харагдуулдаг байна.

Гэр тохижуулах санаануудын хамгийн сонирхолтой хэсэг нь хувцас солих өрөөний дизайн. Тус өрөөнд хаалга хийлгүй харин шүүгээ болон ханаа өнгөөр тусгаарлахыг зөвлөж байна. Алтан бариул, Уэйнсийн бүрээс бүхий гоёмсог хувцасны шүүгээ нь өрөөг илүү тансаг харагдуулдаг. Хувцас солих өрөө нь тусдаа биш гэрийн коридорт ч байрлаж болно.

Хувцас солих өрөөтэй нийлэх гол орон зай бол унтлагын өрөө. Өрөөний доторх энгийн байдал нь тайван мэдрэмж төрүүлнэ. Ялангуяа тавиур дээр цэцгийг байрлуулсан нь цонхоор тусах гэрэлтэй нийлэн өрөөг илүү тав тухтай харагдуулна.

Гэрийнхээ угаалгын өрөөг бараан, саарал өнгөөр тохижуулаарай. Ялангуяа угаалгын өрөөнд хувцас солих хэсэг гаргаж өгснөөрөө тохижилтыг илүү тодотгосон байна. Мөн тус өрөөний хананд байрлуулсан тавиур, шүүгээ нь гоо сайхны бүтээгдэхүүн байрлуулах боломжийг олгожээ.

Харин ажлын өрөөний бусад орон зайгаас ялгаатай нь хар өнгийг илүү цогцлоожээ. Бараан хана, модон номын тавиур зэрэг гүн уур амьсгалыг илтгэнэ. Ширээ нь мөн модоор хийгдсэн бөгөөд энэ нь тухтай байдлыг бий болгодог байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд