LOADING

Type to search

Өрхийн эмнэлгүүдийн ажилчид ажил хаяхаа мэдэгджээ

Share

Халдвар хөнгөн туссан иргэдийн гэрийн ажиглалт, эмчилгээг өрхийн эмнэлгүүд хариуцаж байгаа энэ үед ковидын төсвийг нь өгөхгүй асуудал гараад удаж байгаа аж. Энэхүү төсвийг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас олгодог. Санхүүжилтийг нь олгохгүй байгаа учраас нийслэлиийн өрхийн эмнэлгийн төвүүдийн ажилчид ажил хаяхаа мэдэгджээ.

Коронавирусийн халдвар нийслэл болон орон нутагт эрчимтэй тархаж, өдөрт 2746 тохиолдол бүртгэгдэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн бэлдсэн орнууд дүүрч, эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ авах багуудын ачаалал нэмэгдэж, халдвартай иргэн бүрт хүрч үйлчлэх боломжгүй болсон. Тиймээс хөнгөн хэлбэрээр өвдсөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж эмчилж буй.

Тодруулбал, халдварын хөнгөн, шинж тэмдэггүй иргэдийг эмнэл зүйн нөхцөл байдал, амьдарч байгаа орчин нөхцлийг нь харгалзан үзэж, өөрийнх нь хүсэлтээр гэрт нь тусгаарлаж байгаа. Тусгаарлагдсан иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжин өдөр тутмын хяналт хийж байна.

Тухайлбал, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдтэй өдөрт хоёр удаа цахимаар холбогдож, эрүүл мэндийн байдал, биеийн халуун болон биед гарч байгаа өөрчлөлтийг асууна. Мөн архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, ахмад настан зэрэг иргэдийг ӨЭМТ-ийн эмчийн шийдвэрээр гэрийн өдрийн эмчилгээнд хамруулна. Хэрвээ тухайн хүний биед ямар нэг өөрчлөлт гарч, элдэв шинж тэмдэг нь хүндрэх байдал ажиглагдвал ӨЭМТ-рүү яаралтай мэдэгдэх ёстой. Харин хөнгөн байдлаар өвдөөд, хүндрэхгүй бол 10-аад хоног цахимаар, утсаар холбоотой байдаар ажиллаж байгаа юм.

error: Content is protected !!