LOADING

Type to search

“Арбидол”-ын үнийн дээд хязгаарыг 36 мянган төгрөгөөр тогтоолоо

Share

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эм ханган нийлүүлэх байгууллагуудын холбооны төлөөлөл, вирусийн эсрэг эм импортлох тусгай зөвшөөрөл авсан 15 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, вирусийн эсрэг эмийн үнийн хязгаарыг тогтоох талаар санал солилцсон байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас харьцуулсан судалгаа хийснээр, коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж буй Арбидол, Ремдесивир, Арбивир зэрэг эмийг хэрэглэгчдэд худалдаалах үнийн хязгаарыг тогтоожээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан энэ талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Сүүлийн үед вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэ нэмэгдсэн гэх асуудал гарсан учраас үнийн хязгаарыг тогтоож байна. Арбидол, Ремдесивир, Арбивир зэрэг эмүүдийн үйлдвэрлэгчээс гарч байгаа үнэ, лиценз авахдаа бичигдсэн үнэ зэрэг дээр судалгаа хийсэн. Мөн эдгээр эмийг импортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, эмийн үнийн дээд хязгаарын тогтоосон. Ингэснээр эмийн үнэ хөөрөгдөж эрсдлээс сэргийлнэ гэж харж байна. 

Тодруулбал, Эмийн сангуудаар:                                

  • Украйн улсад үйлдвэрлэсэн “Арбивир” эмийн бөөний үнийг 21500, жижиглэнгийн үнийг 27950 
  • БНХАУ-аас оруулж ирдэг “Арбидол” эмийн бөөний үнийг 15000, жижиглэнгийн үнийг 19500
  • ОХУ-д үйлдвэрлэсэн “Арбидол” эмийн бөөний үнийг  27720, жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг 36000 төгрөгөөр тус тус худалдаална

Covid-19-ийн үед эмнэлзүйн шинж тэмдэг хүндэрсэн тохиолдолд эмчилгээнд хэрэглэж буй “Фавивир” эмийн үнийн дээд хязгаарыг 30-38 мянган төгрөг байхаар тусгасан бол “Ремдесивир” эмийг 140-199 мянган төгрөгийн хооронд борлуулахаар шийдвэрлэжээ.

error: Content is protected !!