LOADING

Type to search

“Вирусийн эсрэг эм 6000 төгрөгөөр огт худалдаалагдаж байгаагүй”

Share

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв.

-Коронавиурст халдварын эмчилгээнд хэрэглэх вирусийн эсрэг эмийн үнийн хөөрөгдөл үүсэн гэдэг мэдээлэл тарсхсан. Хяналт шалгалтын ажил хэр явагдаж байна вэ?

-ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэгт Эрүүл мэндийн буюу эм, эмнэлгийг хэрэгсэлтэй холбоотой хяналт байдаггүй. Энэ удаад цар тахалтай холбоотойгоор Эм эмнэлгийн хэрэгсэл хяналт, зохицуулалтын газраас ирсэн хүсэлтийн дагуу хамтарсан хяналт шалгалт хийлээ. Ингэхэд хэд хэдэн дүгнэлтийг манай байгууллагаас гаргасан.

Нэгдүгээрт, вирусийн эсрэг эм 6000 төгрөгөөр огт худалдаалагдаж байгаагүй. УИХ-ын гишүүд ямар эх сурвалжаас мэдээлэл авсанг мэдэхгүй. Энэ нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон зүйл. Үйлдвэрийн үнэ буюу монгол улсад оржуулж ирж байгаа үнэ 6000 гэж байхгүй, түүнээс дээш байна гэсэн үг. Тухайлбал, “Монос фарм” ХХК-ын оруулж ирж буй эмийн үйлдвэрийн үнэ нь 20 мянган төгрөг. “Монос фарм” өөрийн эмийн сангуудад 27,270 төгрөгөөр, бусад эмийн сангуудад 31 мянган төгрөгөөр нийлүүлж байгаа нь тогтоогдсон. Халдварын үед хэрэглэж буй вирусийн эсрэг гурван төрлийн эм бий. Хоёр эм нь “Арбидол” эмийг бодвол үнийн хувьд харьцангуй хямд. Гэхдээ хяналт шалгалтын явцад 43 мянган төгрөгөөр зарж байгаа эмийн сангууд илэрсэн. Эдгээр эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлж байгаа.

Хоёрдугаарт, Цаашид Эм эмнэлгийн хэрэгсэл хяналт, зохицуулалтын газраас эмийн үнийг тогтоож өгөх зайлшгүй шаардлагатай гэдэг үүднээс тухайн байгууллагад албан тоот өгч байна.

Гуравдугаарт, эм импортлогч, нийлүүлэгч компаниуд болон эмийн сангууд Эм эмнэлгийн хэрэгсэл хяналт, зохицуулалтын газраас тогтоосон дээд үнээс давуулж худалдаалахгүй байхад хяналтыг үргэлжлүүлэн хийнэ.

error: Content is protected !!