No menu items!
HomeХүмүүсҮзэсгэлэнт жүжигчин Ольга Фадеева

Үзэсгэлэнт жүжигчин Ольга Фадеева

-

“Цэрэг эрс” киногоор үзэгчдийн танил болсон үзэсгэлэнт бүсгүй Ольга Фадееваг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Ольга Фадеева бол Беларусь, Оросын театр, киноны жүжигчин бөгөөд “Цэрэг эрс” цувралаар олны танил болжээ. Тэрээр 1978 оны 10-р сард төрсөн. Түүний эцэг эх нь балетын бүжигчид байсан тул бүсгүй багадаа балетчин болохыг мөрөөддөг байж. Гэвч түүнийг ээж аав нь балетын сургууль бус театрын лицейд элсүүлсэн байна. Харин тэрээр дараа нь  Беларусийн Урлагийн Академид үргэлжлүүлэн сурчээ.

Ольга оюутан байхдаа Александр Малинины “Надо жить”, Игорь Демарины “Мэрилин” дууны клипэнд Америкийн кино од Мэрилин Монрогийн дүрийг бүтээсэн байна.

Урлаг

Түүнийг оюутан байхад нь найруулагч Борис Луценко алдарт “Гамлет” жүжгийн эмэгтэй гол дүрд (Офелиягийн дүр) тоглохыг санал болгожээ. Бүсгүй ингэж л анх театрын тайзан дээр гарч, анхны дэбютээ хийсэн байна.

Харин 1999 онд Янка Купалагийн нэрэмжит Үндэсний Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Валерий Раевский Ольгаг Беларусийн Урлагийн Академийн хэд хэдэн төгсөгчдийн хамт театртаа ажиллахыг урьж, тэр үеэс хойш Ольга театрт ажиллах болсон байна.

Ольга Фадеева анхны дэлгэцийн дүрээ 2000 онд “Зорка Сугар” кинонд бүтээсэн. Харин 2004 онд тэрээр бидний сайн мэдэх “Цэрэг эрс” цувралд эмч Иринагийн дүрийн амжилттай бүтээж, Орос даяар алдаршиж эхэлжээ.

Тэрээр уг кинонд Оросын алдарт жүжигчид болох Борис Щербаков, Роман Мадянов, Алексей Маклаков, Александр Лымарев, Иван Моховиков нартай хамтран тоглосон байдаг.

Дараа нь жүжигчин бүсгүй “Непобедимый” болон “Цыганки” хэмээх кинонуудад тоглосон байдаг. Мөн “Вдовий пароход” кинонд дүр бүтээсэн бөгөөд энэ дайны үеийн үйл явдлыг харуулдаг байна.

Хувийн амьдрал

Ольга Фадеева анх өөрөөсөө 8 насаар ах, багштайгаа гэрлэж байжээ. Залуус яаран гэрлэсэн боловч удаан хамт амьдраагүй гэдэг.  

Харин тэрээр хоёр дахь нөхөр Александр Самохваловтойгоо “Непобедимый” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Ольга нэгэн ярилцлагадаа түүнд анхны харцаар л татагдсан хэмээн дурсаж байжээ.

Хосууд гэрлэснээсээ нэг жилийн Алексей хэмээх хүүгээ өлгийдөн авсан байна. Гоо сайхан, залуу төрхөө хадгалахын тулд жүжигчин бүсгүй  эрүүл хоолны дэглэмийг баримталдаг аж.

Мөн жүжигчин бүсгүй  сайн үйлсийн ажилд ихээхэн оролцдог болохыг Оросын хэвлэлүүд онцолжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд