LOADING

Type to search

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны эсрэг хуулийн төслийг хэлэлцэхгүй бол жагсаал хийнэ

Share

УИХ-ын өнөөдрийн хуралдаан эхэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн хуурамч шатахууны эсрэг хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг шаардлаа.

Тэрээр “Хуурамч шатахууны эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Харамсалтай нь энэ хуулийн хэлэлцүүлгийг хийхгүй байна. Хуурамч шатахуун хийдэг нөхдүүд бидний толгой дээр гараад суучихсан. Эдний ярьдаг юм нь Ардын намыг амаар нь гартал сонгуульд хандив өгчихсөн, албан тушаалтнуудад нь бөгсөөр нь гартал авлигал өгчихсөн гэдэг. Энэ нөхдүүд хэрээс хэтэрч байна. Урд хил дээр 6000 мянган чингэлэг гацчихсан байгаа. Гэтэл 5 дугаар сарын 25-ны өдөр албан тушаалтнууд нэг өдрийн дотор 50 вагоныг оруулж ирж байна. Тэр 6000 дотор нь жижиг сажиг бараа үйлчилгээ эрхэлдэг иргэдийн бүх ачаа бараа гацаж байхад тэд нэг өдөрт тавиар нь оруулж ирж байна шүү дээ. Татварын хулгай хийж, иргэдийн машин техникийн эвдэж дуусч байгаа тэр нөхдүүдэд хэзээ хариуцлага тооцож энэ хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. 

Энэ хуулийн төслийг хурдан УИХ-аар оруулж хэлэлцүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ оруулж ирэхгүй юм бол ирэх долоо хоногт жагсаал хийнэ. Үүн дээр зарчимдаа байдаг УИХ-ын гишүүд хамтдаа байгаарай гэж хэлье. Даргын зөвлөлд ирэх долоо хоногт хуурамч шатахууны эсрэг хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөрэй гэж шаардаж байна” гэв.

error: Content is protected !!