LOADING

Type to search

“Халдвар аваад эмнэлэгт хэвтэж байгаа хүүхэд ЭЕШ-д орох боломжгүй”

Share

Цар тахлын үед зохион байгуулагдахаар төлөвлөөд буй ЭЕШ-ын бэлтгэл ажил болоод хэрхэн яаж зохион байгуулах түүнчлэн халдвар авсан сурагчид хэрхэн шалгалт өгөх талаар Боловсролын Үнэлгээний Төвийн элсэлтийн шалгалт хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайхан Ubn.mn сайтад дараах тодруулгыг өгчээ. Түүний хэлсэн тайлбараас онцлох хэсгийг нь хүргэж байна.

Тэрээр “Яг энэ өвчнөөр халдварласан, анхны хавьтал болсон хүүхдүүд шалгалт өгөх, эсэх талаар хүмүүс их асууж байна. Энэ бол Боловсролын Үнэлгээний Төвөөс давсан асуудал юм. Өөрөөр хэлбэл, УОК-оос тухайн хүүхдийг коронавирусийн халдвараар өвчилсөн эсвэл нэгдүгээр хавьтал болсон бол тусгаарлана гэсэн шийдвэр гаргасан байхад БҮТ-өөс тэдгээр хүүхдүүдийг шалгалтад оруулахыг уриалах, шалгалт өгөхийг шаардах нь зохимжгүй зүйл. Тиймээс БҮТ энэ асуудалд оролцохгүй. Шалгалтын үеэр гэнэт шинж тэмдэг илрэх тохиолдолд бид шалгалтад аль болохоор оруулахыг хичээнэ. Мэдээж шалгалтын байр болгонд эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлэгч нарын баг ажиллана.

Өвчний шинж тэмдэг илрээд хүрээд ирвэл тусгай ангид шалгалтыг авна. Хэрэв УОК болон тухайн аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийг тусгаарлах арга хэмжээ авбал, улаан бүс рүү хянагч багш болон бусад ажилчид орж болохгүй, хүүхдийг ирүүлэх боломжгүй бол зайнаас буюу онлайнаар авах боломжгүй.

Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхэд эмнэлгээсээ гарч болохгүй л гэсэн бол боломжгүй” гэсэн байна.

Мөн тэрээр хэрэв хүүхэд халдварт өвчин туссаны улмаас шалгалтад оролцож чадалгүй жил алдвал яах тухайд “Тухайн хүүхэд өөрийн харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвд өргөдлөө өгөөд цаад газраас нь эмнэлгийн магадлагаа гаргаж өгвөл шалгалтад оролцох боломжтой. Тиймээс манай хүүхдүүд, багш нар бүгд энэ аюулт өвчнөөс сэргийлэх, халдвар хамгааллаа сахих ажлыг зохион байгуулах ёстой. ЭЕШ жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ өвчнөөс болж хүүхэд хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүйд хүрвэл хувь хүний хариуцлагын тухай яригдахаас өөр арга байхгүй” гэжээ.

Эх сурвалж: Ubn.mn

error: Content is protected !!