LOADING

Type to search

С.Энхболд: Вакцин тариулсан хүн халдвар авахгүй гэсэн үг биш

Share

“АСА Станц” Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос дараах мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр, “Иргэдийн дунд нэг буруу ойлголт байна. Вакцин тариулсан хүн халдвар авахгүй гэсэн үг биш. Халдварт өвчнйи үед вөкцин хийлгэнэ гэдэг нь халддвараас тодорхой хувиар хамгаална. Халдвар авсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр тусна. Ингэснээр хүндрэх, нас барах эрсдэлээс сэргийлж байгаа юм. Манай улсын хувьд ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцинаар иргэдээ дархлаажуулж байгаа. Дөрвөн төрлийн вакцин хийж байгаагаас хамгийн өндөр хувьтай нь Синофарм үйлдвэрийн вакцин байна. Энэ вакцин 80 хувийн үр дүнтэй гэж гарсан Өнөөдрийн байдлаар II тунгийн хамрагдалт 82 хувьтай байна. II тунгаа хийлгэснээс  14 хоногоос хойш дархлалын тогтоц илүү болдог. Тиймээс вакцитнд найдаад халдвар хамгааллаа барихгүй байж болохгүй.

Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалтын судалгаа хийгдэж байна. Файзер вакциныг 12-оос дээш насныханд хийж болох зөвшөөрлийг олгосон. Гэхдээ ДЭМБ-ын зөвлөмжид хараахан тусгагдаагүй байна.

12-оос дээш насныхныг вакцинжуулж байж нийт хүн амын 70 хувийг вакцинжуулсан гэдэг үр дүнд хүрн” гэв.

Мөн тэрбээр коронавируст халдварын эмчилгээ, тусламж үйлчилгээний талаар “ Батлагдсан тохиолдол бүрд 60 ширхэг “Арбидол” эмийг хүргүүлж байгаа. Зарим иргэнд очоогүй тохиолдол гарч байна л даа. ЭМД-аас санхүүжилт авах үүднээс анхан шатны тусламж үйлчилгээнд нэг хүнд 70 мянган төгрөгийн тариф тогтоосон. Өрхийн эмнэлэг тухайн хүнийг үзээд эмийг өгч, тусламж үйлчилгээ үзүүлнэ. Тухайн хүний эмчилгээнд тусламж үйлчилгээний үнийг тогтоож ЭМДС-аас санхүүжих тогтолцоог нь хийж өгсөн. Үүнийг ард иргэд 70 мянган төгрөгийн багц байна гэж ойлгосон байна. Энэ бол бакц биш.

Вирусийн эсрэг эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд ороход тодорхой нөхцөл шаардагддаг. Албан ёсоор Эм ханган нийлүүлэх төвөөс энэ эмийг бүртгүүлье гэж хандсан зүйл алга” гэв.

error: Content is protected !!