LOADING

Type to search

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэргийг ХУД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна

Share

Цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хү чирхийллийн дуудлагын дагуу УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг шалгаж байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Гэмтлийн зэргийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргана.

Шалгагдаж байгаа хэргийн талаар үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хорооны Засаг даргаар ахлуулсан хэд хэдэн байгууллага хамтран эхнэрийнх нь хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдалд нь аюулгүй зэргийн үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр эрсдэлийн үнэлгээ “ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс эхнэр Б-г нь түр хамгаалах байранд байрлуулах хүсэлт тавихад эхнэр нь хамгаалах байранд байрлахаас татгалзсан гэж эх сурвалж мэдээллээ.

Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зодуулсан талаараа мэдүүлээд байгаа юм байна. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн нь халдашгүй бүрэн эрхтэй байдаг тул түүнийг шалгах зөвшөөрлөө зохих ёсны дагуу гаргах аж.

Сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр Б-гийн ээж Д.Цэцгээ гэх эмэгтэй өөрийн цахим хуудаснаа “УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо” хэмээн бичсэн билээ.

error: Content is protected !!