LOADING

Type to search

Халдварын тохиолдол 2746, нас баралт 11-ээр нэмэгдлээ

Share

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүүлийн хоногт 2,746 толхиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 88,516 боллоо. Эдгээр тохиолдлын 3 нь эрүүл мэндийн ажилтан, 7 нь зөөврийн тохиолдол бол 1876 нь нийслэлд, 860 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн нас баралтын тоо 11-ээр нэмэгдэж, нийт нас баралт 411 болоод байна.

Харин 2,505 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 61,725 боллоо. Өнөөдрийн байдлаар 10,758 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүний тоо 193 байна. 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн гэрийн хяналтанд 15,899 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчлүүлж байна.

error: Content is protected !!