LOADING

Type to search

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гар урлалын юүтүб сувгууд

Share

Таны хүүхэд зурах, наах, будах дуртай бол дараах сувгуудыг дагаж бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх боломжтой.

5-Minute Crafts PLAY

16 сая дагагч бүхий энэхүү суваг нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг сувгууд дунд нэлээд алдартай. Эндээс гар урлалын маш олон деталиудыг суралцах боломжтой. Хүүхдийн сонирхлыг татахуйц маш сонирхолтой контентуудтай.

Cartooning Club How to Draw

Энэхүү суваг нь хүүхдийн зурах чадварыг маш сонирхолтой байдлаар хөгжүүлдэг. Алхам алхамын техникээр дамжуулан хүүхдийн зурах чадвар, сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ. Хүүхэд үзэх дуртай кино, үлгэрийн баатрыг бүтэлчээр урлах болно.

Red Ted Art

Энэхүү юүтүб суваг болон RedTedArt.com сайтаас бүх насныханд зориулсан гар урлалын санааг авах боломжтой. Өдөр тутамдаа ашигладаг энгийн зүйлсээр өөр шинэ зүйлсийг хийх боломжийг олгоно. Тухайлбал, бичлэгт үзүүлсэнчлэн хүүхэд идсэн чихрийнхээ цаасаар хүртэл бүтээл хийх боломжтой. Ингэснээр хүүхдийн бүтээлч сэтгэлгээ байнга хөгжиж байх болно.

Draw So Cute

Гар урлал, зураг, ер нь ямар ч зүйлийг алхам алхамаар даган дуурайж сурах боломжтой юүтүб суваг юм. Ингэхдээ зураг зурахын тулд ямар хялбар арга техник ашиглаж болохыг харуулах болно.

TinkerLab TV

Зураг, наамал, гарын доорх материалаар гоёл чимэглэл хийх зэрэг маш олон бүтээлч санаануудыг энэхүү сувгаас авах боломжтой. Энэ нь бага болон дунд ангийн хүүхдүүдэд илүү тохиромжтой суваг.

Inner Child Fun

Таны хүүхэд цаасан урлалд дуртай бол энэхүү сувгийг дагахыг зөвлөж байна.

Easy Kids Crafts

Энэхүү сувгийг дагаснаар хүүхэд илүү бүтээлчээр сэтгэх болно. Янз бүрийн зүйлсийг бүтээж, цагийг илүү зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Simple Kids Crafts

Энэхүү сувгийг дагаснаар хүүхэд өөрийн гэсэн шилтгээнийг бүтээж, үлгэрийн баатруудаа амилуулна.

error: Content is protected !!