No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Энхболд: Дүрмийн бус харьцаа хугацаат цэргийн албанд байна гэж дүгнэхээр байна

Б.Энхболд: Дүрмийн бус харьцаа хугацаат цэргийн албанд байна гэж дүгнэхээр байна

-

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөл” судалгааны ажлыг эхлүүлжээ. Судалгааны ажлын хүрээнд ХЭҮК-ын ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад байрлах цэргийн анги байгууллагад ажилласан байна. Комиссын гишүүн Б.Энхболдын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс онцлон хүргэе.

Тэрээр “Хугацаат цэргийн алба хаагч болоод цэргийн алба хаагаад ирсэн иргэдтэй ярилцлага хийж үзэхэд, цэргийн албанд байдаг дүрмийн бус зүй бус харьцааг таслан зогсоож халах нь зүйтэй гэдэг дээр дийлэнх оролцогчид санал нэгдэж байна. Эндээс хууль дүрэмд заагдаагүй дүрмийн бус харьцаа хугацаат цэргийн албанд байна гэж дүгнэхээр байна. Тухайлбал, цэргийн алба хаасан иргэдтэй хийсэн ярилцлагын дүнгээр, шөнө унтуулахгүй байх, ганц нэг шанаадах, илүү цагаар үүрэг гүйцэтгүүлэх, хэл амаар байнга доромжлох асуудал ерөнхийдөө байдаг гэж хариулж байна. Энэ асуудлыг бид дараа дараагийн судалгаагаар илүү нарийн гаргаж ирж, тодруулахаар ажиллаж байна.

Одоогийн байдлаар анхаарах ёстой асуудлыг шууд тодорхойлж, дүгнэлт гаргахад эрт байна. Ер нь бид гурван багц асуудлаар дүгнэлт гаргахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, цэргийн албаны харилцааг зохицуулж байгаа хууль дүрэм, цэргийн нийтлэг дүрэм хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэх, хоёрдугаарт, цэргийн алба хаагч, офицер, ахлагч нарыг бэлтгэж байгаа сургалтын хөтөлбөр хүний эрхийн мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн эсэх, гуравдугаарт, цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргана. Мөн цэргийн алба хаагаад ирсэн иргэдийн дунд судалгаа явуулах юм. Энэ цогц судалгааг хийсний дараа тодорхой санал дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагуудад уламжилна” гэжээ.

Мөн тэрээр Говь- Алтай аймагт ажиллахдаа харуулын даргынхаа амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа алба хаагчидтай уулзсан тухайд “ХЭҮК-ын ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажилласан. Манай ажлын хэсгийнхэн хилийн цэргийн 0214 дүгээр ангид гарсан гэмт хэргийг үйлдсэн хоёр цэргийн алба хаагчтай уулзаж эрүүл мэндийн байдал, цагдан хоригдож байгаа нөхцөлтэй танилцаж, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа. Мөн өмгөөлөгч нартай нь холбогдож, хэргийн нөхцөл байдал, санал хүсэлтийг сонссон. Энэ хэрэгт хяналт тавьж байгаа аймгийн прокурорын удирдлагуудтай уулзаж, хэргийг мөрдөн шалгахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг жигд харгалзан үзэх, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож, энэ гэмт хэргийг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг олох тал дээр анхаарч ажиллахыг зөвлөлөө. Мөн мөрдөн байцаах явцад цэргийн алба хаагчидтай дүрмийн бус харьцсан гэдэг үндэслэлээр тус ангийн зарим алба хаагчдад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа юм байна.

Цагдан хоригдож байгаа хоёр цэргийн нэгнийх нь аав, ээжтэй нь уулзлаа. Мэдээж тэдний сэтгэл зүй хүнд байгаа нь анзаарагдсан. Үр хүүхдээ цэргийн албанд явуулаад, ийм асуудалд холбогдсонд гомдолтой байгаа учраас гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг үнэн мөнөөр тогтооход анхаарч өгөх хүсэлтийг бидэнд тавьж байлаа. Мөн үр хүүхдийнхээ сэтгэл зүйн байдалд анхаарал хандуулж, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж өгөхийг хүссэн юм” гэсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд