No menu items!
HomeХэн юу хэлэвД.Ганбат: Энэ Засгийн газар 100 жилийн түүхэнд хамгийн эрх мэдэлтэй нь шүү

Д.Ганбат: Энэ Засгийн газар 100 жилийн түүхэнд хамгийн эрх мэдэлтэй нь шүү

-

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Орж ирсэн бичиг, баримтыг харахаар хэлбэр хийц нь яамдын дотроо баталдаг, жилийн төлөвлөгөө харагдаж байна. Тэгэхээр яамдын баталдаг бичиг, баримтыг УИХ-аар батлах гээд байна. Энэ бичиг, баримт дотор төрийн өмчийн аж ахуйн нэгжид ямар реформ хийх вэ. Тийм зүйл юу ч алга. Эдийн засаг хүндэрсэн, цар тахал хүнд байна. Төр ирэх онд бүсээ чангалах, цомхон байх, авлигатай тэмцэх ажилд гол ажлаа чиглүүлэх ёстой. Энд юу ч алга. УИХ-ын хяналтаас бүрэн гарчихаад байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд байна. Энэ бол ЗГХЭГ-ын эрхлэх асуудалд байгаа шүү. Үүнд ажил хийхгүй хэрэг үү.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Төрийн өмчийн компанийн ажлуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцдаггүй. Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд байдаг асуудал. Өмнө нь дарагдсан зүйл байхгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад ажлын хэсэг гаргаж, судалгаа хийсэн. Хуулийн төсөл боловсруулсан, одоо яамдаас санал авах ажил хийгдэж байна. Намар өргөн мэдүүлнэ.  Зарим компанийн үйл ажиллагаанд дотоод аудит хийнэ. Байдлыг судалж үзэж байна. “Эрдэнэс Монгол” компанид хийсэн дотоод аудитыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Тэр хуулийн яам дээр байгаа улсын төсвөөс санхүүжилт авдаг 6000 орчим компани бий. Тэнд нөхцөл байдал амаргүй байгаа гэнэ лээ. Тэднийг тусад нь авч үзнэ. Оруулж ирээгүй байна. Дарсан гэдэг үндэслэлгүй яриа ярьдгаа болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ одоо юун хөгжлийн төлөвлөгөө вэ. Ирэх 2022 онд хөгжинө гэж бодоод байгаа юм уу. Үнэхээр ичмээр байна аа, та нар. Энэ Засгийн газар 100 жилийн түүхэнд хамгийн эрх мэдэлтэй нь шүү. Үнэхээр арчаагүй байна, энэ УИХ, Засгийн газар. Өмнө нь Засгийн газар юм хийж байсан, сайн Засгийн газар олон байсан. Одоо 2022 онд МАН-ын Засгийн газар яг юу хийх юм. Улс, орон чинь яаж урагшлах юм. Улаанбаатарын жорлон, яндан хэдээр буурах юм. Утаа хэдэн хувиар багасах вэ. Тодорхой зүйл харагдахгүй байна. Наад зах нь, Дарханы зам хэзээ ашиглалтад орох вэ. Хэдэн хүн нас барлаа даа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Монгол Улсын хэмжээнд автозам дээр гарсан ослын бүхэл тоог Дархан дээр нааж улстөржүүлж байгаа явдал их бий. Сүүлийн гурван жилд Дарханы зам гарсан ослын тодорхой тоон мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас авч танд хүргүүлнэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад бууруулсан. Буурсан шалтгаан нь түр зам тавьсантай холбогдуулан машины хурд багассантай холбоотой. Дарханы зам гэрээгээрээ 2022 оны аравдугаар сард дуусах ёстой. Гэхдээ Азийн хөгжлийн банкны 2 болон 4 дүгээр багцад асуудал үүссэн. Үүнээс бусад ажил хэвийн явагдаж байгаа.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд