No menu items!
HomeБоловсролСолонгос хэл сурч байгаа хүмүүст тус болох 7 юүтүб суваг

Солонгос хэл сурч байгаа хүмүүст тус болох 7 юүтүб суваг

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Солонгос хэл сурахад туслах юүтүб сувгуудын мэдээллийг хүргэж байна. Хэрэв та Солонгос хэл сурахаар шийдсэн бол эдгээр сувгаар зочлоод үзээрэй.

1. MasterTOPIK

MasterTOPIK нь Солонгос хэл сурч байгаа, ялангуяа TOPIK шалгалтад (Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт) бэлдэж байгаа хүмүүст нэн тохиромжтой суваг юм. Энэхүү суваг нь шалгалтад анхаарах хэрэгтэй дүрмийн болон үгсийн сангийн талаар тайлбарлаж өгдөг.

2. Seemile Korean

Cолонгос хэлийг эхнээс нь сурах гэж байгаа хүмүүс энэ сувгийг сонирхож үзээрэй. Энэ суваг нь анхан шатнаас эхлээд дунд шат хүртэлх бүх хичээлийг заадаг байна.

3. Conversational Korean

Та Солонгосоор ярих чадвараа хөгжүүлье гэж бодож байвал энэхүү сувгаар зочлоорой. Богино хэрнээ сонирхолтой видеонуудыг үзэж энгийн харилцан ярианаас сураарай.

 4. Korean Unnie

Солонгос охин Moon So Hyun танд практикт хэрэгжүүлж болох хичээлүүдийг заах болно. Түүний бичлэгүүд сонирхолтой, хөгжилтэй байдаг.

5. SweetandtastyTV

Энэ нь анхлан Солонгос хэл сурч байгаа хүмүүст тохиромжтой суваг юм. SweetandtastyTV Солонгос хэл, соёлын талаар олон сонирхолтой видео нийтэлдэг.

6. KoreanClass101.com

Korean Class 101 суваг нь өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг харилцан яриа, асуулт хариулт бүхий видеог байршуулдаг.

7. Talk To Me In Korean

Энэ бол 5 найзын үүсгэн байгуулсан маш сонирхолтой юүтүб суваг юм. Тэд Солонгос хэлийг практикт хэрхэн ашиглах талаар сонирхолтой хичээл заадаг.

Эх сурвалж: expatguidekorea

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд