No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #37: Өөртөө хатуу ханддаг хүмүүс сэтгэл хөдлөлөө үргэлж барьдаг

Зүрхээ сонс #37: Өөртөө хатуу ханддаг хүмүүс сэтгэл хөдлөлөө үргэлж барьдаг

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт та өөртөө өндөр шаардлага тавьдаг уу? Өндөр хүлээлт, шаардлага таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Өөртөө хатуу хандана гэдэгт ямар хандлага, зан үйл багтдаг вэ? Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл болон амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, үүнийг зогсоож болох эсэх талаар ярилцлаа.

Подкастыг бүрэн эхээр сонсох:

Зарим хүмүүс өөрсдийгөө байнгын үр бүтээлтэй байх юм шигээр бодож, түүнийгээ хэвийн амьдралын хэмнэл гэж үзэх хандлагатай байдаг. Өөртөө хатуу хандана гэдэг нь өөрийгөө буруутгах, өөртөө хэт шүүмжлэлтэй хандах, ямарваа нэгэн зүйлээс болж өөрийгөө шийтгэх, алдаа гаргасан тохиолдолд тухайн зүйлийнхээ талаар байнга бодох, эргэн тойрныхоо эерэг зүйлсийг анзаарч харж чадахгүй байх зэрэг юм. Эдгээрээс харж үзвэл өөртөө хатуу хандана гэдэг нь өөртөө маш өндөр хүлээлт, стандарт бий болгосны шинж. Өндөр хүлээлт нвь ямарваа нэгэн зүйлийг бодитоор харж чадахгүй байгаагийн илрэл. Бодит нөхцөл байдлыг үнэлж, хүлээн зөвшөөрөлгүйгээр хэтрүүлэн бодож байгаа эсэхээ анзаараарай.

Өөртөө хэт өндөр хүлээлт тавьсан үед сэтгэлзүйд дараах шинжүүд илэрнэ.

Айх

Түгших

Байнгын завгүй, өөртөө цаг гаргадаггүй

Байнгын амжилттай байх мэтээр бодох

Өөрийгөө бусадтай харьцуулах

СӨРӨГ НӨЛӨӨ

Сэтгэл гутрал болох магадлалтай

Халшрах хам шинжид өртөх магадлалтай

Ихэнх тохиолдолд төгс төгөлдөр рүү хэт их тэмүүлж, байвал өөртөө хатуу хандаж байна гэсэн үг. Төгс төгөлдөр гэдэг нь бодит, хүрч болохуйц, хэмжигдэхүйц биш шүү дээ.

Өөртөө алдаа гаргах боломж олгохгүй байх, бүх зүйл дээр дандаа сайн байх, бүгдийг зөв хийх ёстой мэтээр байнга шаардлага тавих нь мөн хатуу хандахын илрэл юм. Хүрч чадахгүй байх тусам өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмж унадаг. Гэтэл бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж эдгээр зүйлээс үл шалтгаалан байнга дотоодод оршиж байдаг зүйл.

Амьдралдаа тавьж байгаа зорилго, зорилтууд өөрийн сайн сайхны төлөө бус бусдын шаардлага, хэрэгцээнд тулгуурлаж, түүнийхээ төлөө зүтгэж байгаа эсэхээ анзаараах хэрэгтэй.

Өөртөө хатуу ханддаг хүмүүсийн гаргадаг хандлага нь дээрх зүйлсээр хязгаарлагдахгүй. Хамгийн чухал нь энэ хандлагаа өөрийн эргэн тойронд буй үнэ цэнтэй хэн нэгэнд гаргаж чадах уу гээд үзэхээр чадамгүй харагддаг. Хайртай хүндээ ингэж хандаж чадахгүй гэдэг зүйлээ өөрийн дотор хүндээ гаргаад байдаг нь эргээд өөрийгөө үнэ цэнгүй мэтээр үзэж байгаа бодолтой холбоотой. Өөртөө хатуу ханддаг хүмүүс сэтгэл хөдлөлөө үргэлж барьдаг. Сэтгэл хөдлөл, мэдрэмждээ хаалт тавиад байх тусам хил хязгаар гэдэг зүйл зөрчигддөг. Ингэх тусам сэтгэл хөдлөлөө эрүүлээр илэрхийлэх, удирдах чадвар алдагдахаас гадна харилцааны хил хязгаарын асуудлууд үүснэ.

Магадгүй цаашлаад өөрөөс хамааралтай гэж үздэг хүмүүсийн хувийн амьдрал, асуудалд хэт их оролцож, бүгдийг зохицуулагч болно. Энэ нь эргээд нөгөө хүмүүсийн хариуцлага хүлээх чадамжийг үгүй хийж байдаг.

Ээжүүд өөрийгөө “муу” ээж хэмээн бодох хандлагатай байдаг. Тэрхүү хандлага нь алдаа гаргасандаа эмзэглэх, өөрийгөө бусадтай харьцуулах зэрэгтэй холбоотой. Гэтэл энэ хорвоо дээр “муу” ээж, “муу” эмэгтэй гэж байхгүй шүү дээ. Тиймээс өөртөө алдаа гаргах боломж өгч, алдаанаасаа суралцах хэрэгтэй. Алдаа гаргах боломж өгөхгүй байна гэдэг нь өсөж, дэвжих боломжоо хааж буй хэрэг.

Асуудлаасаа өөрийгөө тусгаарлаад үзээрэй. Асууудал таныг тодорхойлохгүй, зөвхөн амьдралын нэг хэсэг, болоод л өнгөрсөн нэг явдал. Асуудлаасаа өөрийгөө тусгаарлаж чадахгүй бол сөрөг бодлууд хүчээ авч, үнэн мэт санагдах болно. Хэрэв өөрийгөө асуудлаасаа тусгаарлаж чадвал аливаа зүйлийг олон өнцгөөс харж, дүн шинжилгээ хийж чадна. Асуудал нь амьдралыг буруу, зөв, сайн, муу болгочихгүй. Сөрөг бодлууд хэт их газар авбал амьдрал тэр чигтээ л тийм мэт санагдана.

Өөрийгөө хэт их шүүмжлэх нь нэг хэвэндээ гацсан мэт мэдрэмж төрүүлэхээс гадна цааш урагшлах боломж олгохгүй.

Амьдралынхаа ямарваа нэгэн зүйлсийг эрэмбэлж сурах хэрэгтэй.  Дээр дурьдсанчлан хил хязгаараа тогтоож сурах нь чухал. Зарим хүмүүст, зарим зүйлсэд ҮГҮЙ гэж хэлж сурах хэрэгтэй. ҮГҮЙ гэж хэлж сурах нь хил хязгаарт маш чухал юм шүү.

Эдгээрээс дүгнээд хэлэхэд өөрийгөө хэн нэгэнтэй бүү харьцуулаарай. Өөрийгөө харьцуулж хараад байгаа хэн нэгнийг та тодорхой хугацаанд л зөвхөн гаднаас нь, мэдэхийг хүсч буй асуудлын хүрээнд харж байгаа. Гэтэл харьцуулаад байгаа өөрийнхөө талаар минут секунд болгоны үнэнийг зөвхөн өөрөө л мэдэж байгаа. Тэгэхээр энэ харьцуулалт хэр бодит болохыг нэг бодоод үзээрэй. Хүн бүрийн амьдрал, чадвар, дотоод ертөнц өөр өөр.

Мөн өөрт байгаа давуу талуудыг мэддэг шиг сул талуудаа ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүх эерэг зүйлсийг өөртөө шингээсэн, зуун хувийн төгс гүйцэтгэл буюу төгс төгөлдөр гэж нэрлээд байгаа зүйл энэ хорвоо дээр байхгүй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд