LOADING

Type to search

Зүрхээ Сонс #36: Ганцаардал бие махбодийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг

Share

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаад ганцаардлын талаар ярилцсаныг хүргэе.

Подкаст сонсох:

Ганцаардал гэж юу вэ?

Ганцаардал нь нийгмийн асуудалд тооцогддог бөгөөд хэн нэгний нийгэмших хэрэгцээ одоо байгаа нийгмийн харилцаатай нь нийцэхгүй байх үед үүсдэг тааламжгүй мэдрэмж юм. Зарим хүмүүс олон хүн дунд байхдаа ч ганцаардлыг мэдэрч байдаг.

Ганцаардах мэдрэмж нь бие махбодийн эрүүл мэндтэй шууд холбогддог, түүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Нэгэн судалгаанд ганцаардах мэдрэмж нь урт хугацаандаа эрт нас барахад нөлөөлөх хүчин зүйлийг нэмэгдүүлдэг гэжээ.

Ганцаардал бол байж болзошгүй зүйл биш. Хааяа нэг ганцаардах нь хэвийн зүйл юм. Хамгийн гол нь ганцаардал удаан хугацаанд үргэлжилбэл сэтгэцийн тулгамдсан асуудал болно гэж судлаачид үздэг. Жишээ нь сэтгэл гутрал байна.

COVID-19  ба ганцаардал

Хөл хорио хүн болгонд өөрөөр нөлөөлж байгаа. Үүний нэг хэсэг нь ганцаардал юм. Зарим  судалганд дэлгэцийн хэрэгцээг 2 талтай байна хэмээн тайлбарлажээ. Нэг талаасаа бид үүнийг ашиглаад хайртай дотнын хүмүүстэйгээ холбогдож чадаж байна. Нөгөө талаасаа сошиал хэрэглээ биднийг улам ганцаардуулж байгаа юм. Тухайлбал бид харж байгаа зүйлдээ шууд итгэж болохгүй. Сошиалд хүмүүс ихэнхдээ сайн сайхан юм аа л гаргадаг. Тиймээс  та үүнийг өөртэйгөө битгий харьцуулаарай. Хүн болгон хөл хориог өөр өөрийнхөөрөө даван туулж байгаа.

Дэлгэцийн хэрэглээ нь бидний хайртай хүмүүстэй маань уулзуулж байгаа ч ганцаардлыг лавшруулж өгч байна.

Гэхдээ нэг талдаа хөл хорио хүмүүсийг амьдралдаа дүгнэлт хийх боломжийг гаргаж өгч байгаа. Хөл хорионоос өмнө хүмүүс ганцаардлыг өөрөөр төсөөлдөг байж л дээ. Гэтэл хөл хорионд ороод өөрийн оюун санаа бие махбодоороо үүнийг мэдэрч, гадагшаа ч гарч чадахгүй үед ганцаардал нь өмнө төсөөлж байснаас өөр мэдрэмж юм гэдгийг хүмүүс бодож эхэлсэн байна.

Судалгаанд ганцаардах мэдрэмжийг бүх насныхан биш, харин 25-аас доош, 65-аас дээш насхыхан илүү мэдэрч байна гэжээ. Үүний шалтгааныг аваад үзвэл 25-аас доош насныханд нийгмийн түгшүүр байгаатай холбоотой. Тухайлбал өөрийгөө илэрхийлэх, асуудлыг даван туулах чадвар дутмаг байх зэрэг багтана. 65-аас дээш насныханд бол уй гашуу, хагацах мэдрэмж нөлөөлж байна. 

Мөн насанд хүрээгүй, гэрлээгүй, хэн нэгэнтэй холбоогүй хүмүүсийн хувьд ганцаардах мэдрэмж мөн өндөр байна гэжээ. Гэхдээ насанд хүрсэн хүн болгоныг хэн нэгэнтэй хамт бай гэж байгаа юм биш, харин амьдралдаа тулгарсан асуудлыг хэн нэгэнтэй хуваалцах чадамжтай, харилцаатай байгаарай гэсэн үг. Хэрэв харилцаа байхгүй бол стресст орж, урт хугацаандаа сэтгэл гутрал үүсч болзошгүй юм. Мөн ганцаардаж байгаа мэдрэмж болгон сэтгэл гутралтай байна гэсэн үг биш. Энэ нь ялгаатай ойлголт юм шүү. Тиймээс сэтгэл гутралтай байна гэдэг шинж тэмдгээр өөрийгөө үнэлэж болохгүй.

Ганцаардлаас хэрхэн сэргийлэх вэ?

Ковидын үе бол онцгой цаг үе юм. Онцгой цаг үед бид сэтгэл зүйн хувьд ганцаардлыг илүүтэй мэдэрч байна. Тиймээс ганцаардлаас сэргийлэхийн тулд юу хийж болох вэ гэдэг хувьчилсан төлөвлөгөөг гэр бүлээрээ гаргах хэрэгтэй. Жишээ нь:

1. Технологи ашиглан холбоо харилцаагаа өсгөх – Гэхдээ харилцаж байна гээд өдөржингөө  дэлгэцээ ашиглахгүйгээр тодорхой цагуудыг төлөвлөх хэрэгтэй.

2. Гэр бүлийн гишүүдийг оролцуулсан үйл ажиллагаа- Гэр бүлээрээ хийж болох ямар ажлууд байгааг төлөвлө. Судлаачид 2021 онд Ковидоос илүү сэтгэцийн эрүүл эрүүл мэнд хүндрэлийн авчрах магадлалтай гэж үзсэн. Ялангуяа хүүхдийн нийгэмшин ур чадварын хувьд. Энэ нь нэгэнт онцгой цаг үе учраас арай илүү чармайлт, төлөвлөгөө, анхаарал шаардана.

Ганцаардал бие махбодийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Хамгийн наад зах нь цусны даралт буурч болно. Хөл хорионы үед бид бүгд л ганцаардах мэдрэмжийг мэдэрч байгаа. Энэ нөхцөлд цусны даралтаа бууруулахгүй, нойргүйдэлд орохгүй, эрүүл мэндээ анхаарахын тулд хэвийн амьдралын үед баримталж байсан хуваарийг хэрэгжүүлэх оролдлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй.

Мөн та өөрт тааламжтай зүйлсийг хийгээд үзээрэй. Тухайлбал подкаст, сэтгэл сэргээх хөгжим сонсох, онлайнаар уран ураг үзэх гэх мэт байж болох юм.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

error: Content is protected !!