Туркийн царайлаг жүжигчдийн нэг Беркай Хардал

“Истанбулын бэр” киногоор үзэгчдийн танил болсон Туркийн залуу жүжигчин Беркай Хардалын тухай мэдээллийг хүргэж байна.

Беркай Хардал  1996 оны 11-р сарын 18-нд төрсөн. Тэрээр анх 2017 онд “Истанбулын бэр” кинонд тоглож олонд танигджээ.

Түүний аавыг Байрам Хардал гэдэг бөгөөд мэргэжлийн хөлбөмбөгийн багийн хаалгач байж. Тиймдээ ч Беркай багадаа хөлбөмбөгч болохыг хүсдэг байв. Тэрээр хүсэл мөрөөдлөө дагаж хөлбөмбөгийн багт тоглодог байсан ч бэртэл авсны улмаас тоглох боломжгүй болсон гэдэг. Беркай Тракягийн их сургуулийн эконометрикийн ангийг төгссөн.

Харин тэрээр санамсаргүй байдлаар жүжигчний карьераа эхлүүлсэн гэдэг. Учир нь Мюзейен Каракан хэмээх менежер түүний инстаграм дээрх зургийг харж, кинонд тоглох санал тавьсан байна. Тэрээр менежерийн саналыг хүлээн авч “Истанбулын бэр” кинонд анхныхаа дүрийг бүтээжээ.

Түүний бүтээсэн Мурат Бораны дүр тэр даруй олон үзэгчдийн анхаарлыг татав. Залуу жүжигчин уг телевизийн цувралд хоёр улирлын турш тогложээ. Үүний дараагаар түүнд олон найруулагч, продюсерүүд санал тавьж эхэлсэн байна.

Муратын дүрийг бүтээснийхээ  дараа тэрээр “Meleklerin Aşkı” хэмээх кинонд тоглов. Тус кинонд тоглосноор залуу улам алдаршиж, түүний талаарх мэдээллийг хэвлэлүүд ч онцолж эхэлжээ.

Харин түүний тоглосон дараачийн кино нь Турк даяар алдаршсан “Kardeş Çocukları” юм. 16 ангит киног Туркчууд шимтэн үзэж Беркайг ирээдүйтэй залуу жүжигчин хэмээн онцолжээ.

Хувийн амьдрал

Беркай “Истанбулын бэр” кинонд тоглож байсан Хира Коюнчуоглутай 2 жилийн турш үерхэж байсан. Залуус кино зураг авалтын үеэр анх танилцсан бөгөөд алдартай хосуудын тоонд багтдаг байв.

Гэвч Беркайг “Meleklerin Aşkı” кинонд тоглож байхад хосууд салах шийдвэрээ гаргажээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Кино зураг авалтын үеэр найз охиндоо гаргах цаг хомс байсан учраас ийм шийдвэрт хүрсэн” хэмээн тайлбарласан байна.

Харин тэрээр 2019 онд Туркийн үзэсгэлэнт залуу жүжигчин Дилан Телкөктэй гэрлэжээ. Хосууд өөрсдийн өдөр тутмын амьдралын талаарх влогоо юүтүб сувгаараа хуваалцдаг байна.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!