No menu items!
HomeХүмүүсҮзэсгэлэнт жүжигчин Пак Сол Ми

Үзэсгэлэнт жүжигчин Пак Сол Ми

-

“Муу охид”, “Өвлийн хайрын дуу”, “Бүгдийг нь”зэрэг цувралаар олны танил болсон жүжигчин Пак Сол Мигийн талаар хүргэж байна.

“Өвлийн хайрын дуу”, “Бүгдийг нь” зэрэг цувралаар үзэгчдийн танил болсон жүжигчин Пак Сол Ми 1978 оны 1-р сарын 3-нд Өмнөд Солонгост мэндэлжээ. Түүний тайзны нэрийг Park Hye Jung гэдэг.

Sang Myung Урлагийн сургуулийг төгссөн бөгөөд анх 1996 онд “Papa” хэмээх цуврад туслах дүрийг бүтээжээ. Харин 1998 онд MBC телевизээс зарласан тэмцээнд оролцож албан ёсны гараагаа эхлэв. 2000 оны эхээр хэд хэдэн алдартай цувралд дүрээ бүтээж чамгүй амжилт үзүүлсэн.

Тэрээр чадварлаг жүжигчнээс гадна төгөлдөр хуурч юм. Тэрээр 2005 онд Японы поп хамтлаг “Жажа”-гийн концерт дээр төгөлдөр хуур тоглож байсан бөгөөд дараа нь тус хамтлагийн хоёр дахь цомог болох “I Love You”-д тоглох урилга авсан юм. Төгөлдөр хуур тоглохын зэрэгцээ клипэнд нь мөн тогложээ.

2002 онд “Муу охид”, “Өвлийн хайрын дуу” цувралуудад тогложээ.

2003 онд “Бүгдийг нь”, “Алтан алим” цувралуудад тогложээ.

Харин анхны бүрэн хэмжээний кино нь “Салхитай бүжиглэ” байв. Энэхүү кинонд тоглохын тулд тэрбээр дөрвөн сарын эрчимтэй бүжгийн бэлтгэл сургуулилт хийсэн гэдэг.

Хоёр дахь уран сайхны кино нь “Paradise Murdered” байв. Энэхүү кинонд бүтээсэн дүрээрээ 2007 онд “Хөх луу” кино наадмын “Шилдэг туслах дүр” номинацид нэр дэвшжээ.

2008 онд  менежментийн компани болох “Heavenly Star Entertainment”-тай гэрээ байгуулжээ. Телевизийн урлагаас гурван жил завсарлага авсаны дараа “My Lady” цувралаар дэлгэцнээ дахин гарсан аж.

2016 онд “My Lawyer, Mr. Jo”, 2018 онд “Feel Good to Die” цувралд тогложээ.

Тэрээр “Бүгдийг нь” кинонд хамтран тоглосон Жи Сонтой гурван жил үерхсэн.

“The Great Merchant” кинонд хамтран тоглосон жүжигчин Хан Жэ Сүктэй 2010 оноос болзож эхэлсэн бөгөөд 2013 онд хуримаа хийв. Тус ондоо буюу 36 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн бөгөөд дараа жил нь охинтой болжээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд