LOADING

Type to search

Доктор Д.Бумдарь: Олон хүчин зүйлсийг тооцоолж үзэхэд У.Хүрэлсүх ялна гэдэг тодорхой байсан

Share

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Бумдарь Sonin.mn сайтад өгсөн ярилцлагадаа

“Олон хүчин зүйлсийг тооцоолж үзэхэд У.Хүрэлсүх ялна гэдэг тодорхой байсан. Гол нь сонгогчдын ирцэнд их өндөр найдвар тавьж байсан. Гэвч ирц 56 хувьтай гарлаа. Гэхдээ ийм ирцтэй байсан ч үнэмлэхүй ялалт байгуулах нь гарцаагүй байсан.

Ер нь хоёр дүн хоёулаа өндөр байх болов уу? гэж бодож байсан боловч ирцийн дүн нь бага байлаа. Үр дүнгийн тухайд нэгдүгээрт, УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Ямар нам нэр дэвшүүлж байна, тэр намын рейтинг ямар байна гэдэг их чухал. Энэ бол маш том хүчин зүйл.

Тэгэхээр МАН үнэмлэхүй ялалт байгуулсан, 62 суудалтай байна гэдэг  нь тухайн нэр дэвшигчид маш том хувь шууд нэмэгдэнэ гэсэн үг. Мөн хоёрдугаарт, Монгол Улсын сонгуулийн тогтолцооны дагуу УИХ-ын тойрог болгонд ялсан намын УИХ-ын гишүүд хүссэн ч эс хүссэн ч  ажиллана.

Энэ бас л том оноо нэмнэ. Тухайн ялсан намын тойрогт, ялсан намын гишүүний хувь хэд байсан буюу тогтмол байгаа рейтинг хэд вэ? гэдэг дүн бий. Энэ бүх үзүүлэлтээр нь ерөнхий таамаг шууд дэвшүүлж болдог. Тэгэхээр нэг их гайхаад байх үр дүн бол биш гэсэн үг” хэмээн хэлжээ.

error: Content is protected !!