LOADING

Type to search

Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухаан ковидийн эсрэг эмчилгээнд үр дүнгээ өгч байна

Share

ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл ковидийн эмчилгээний талаар тайлбар өглөө.

ЭМЯ-ны Уламжлалт Анагаах ухаан судлалын ерөнхий мэргэжлийн зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн зөвлөх профессор Д.Цэрэндагва дараах мэдээллийг өгөв.

Тэрээр, “ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн мэргэжилтнүүд 2020 оны гуравдугаар сараас ажиллаж эхэлсэн. 2021 оны 5-р сарын 20-ны Эрүүл мэндийн сайдын тушаалд коронавирусийн халдварын хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрийн үед Уламжлалт анагаах ухааны эмчилгээг хэрэглэх заалтыг оруулсан. Энэхүү зааврын дагуу коронавируст халдварын эхний гурван үе шатанд Уламжлалт анагаах ухааны эмчилгээг хэрэглэж байна. Уламжлалт анагаах ухааны олон эмч нар халдварын бүсэд ажиллаж байна. Олон мянган жилийн түүхтэй монголын Уламжлалт анагаах ухааны арга коронавирусын халдварыг яаж эмчилж болдогийг улаан бүсэд ажиллаж буй эмч нар харуулж байна” гэв.

Хүний гавьяат эмч, ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Нацагдорж: “Ковидын тусламж, үйлчилгээнд Уламжлалт анагаах ухааны эмчилгээг ашиглах зааврыг хоёр удаа шинэчилээд тавдугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Энэ тушаалын заслын эмчилгээ тусламж хэсэгт бие хэл, сэтгэлээ хамгаалах талаас гүрэм засал, тарнийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх онол, дадлагын талаар тусгасан.

Халдварын хүнд үед иргэд ямар нэгэн байдлаар эрүүл мэнд, амь насаа хамгаалах гэдэг үүднээс мэргэжлийн түвшинд Уламжлалт анагаах ухааны талаас түр зааварт оруулж өгсөн юм. Одоогоор ямар нэгэн эмнэлэгт үүнийг дагаж мөрд гэж шаардсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн сайдад ямар нэгэн буруу өгөхгүй. Мэргэжлийн салбар зөвлөл, төр, хувийн хэвшлийн Уламжлалт анагаах ухааны бүх байгууллага, эмч нар хүлээн зөвшөөрч сайдын тушаалд оруулахаар тусгасныг сайд баталгаажуулж өгсөн. Буддын шашны засал ном болоод онол ухаан амьдрал практикт батлагдаж, шинжлэх ухаантай яв цав нийлж явдаг салбар ухаан юм.

Уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр халдвартай олон хүнийг өндөр түвшинд эдгээсэн. Уламжлалт анагаах ухааны эмчилгээний үр дүнг авсан олон зуун хүн байна. Үүнийг судалгааны ажил болгож үр дүнг нь иргэдэд танилцуулах болно. Бид Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хөнгөн болон хүндэвтэр өвтөнүүдтэй ажилласан. Ингэхэд уушгинд нэвчдэс үүсэж, хатгалгаа болсон хэд хэдэн хүмүүс байсан.

Тэдгээр хүмүүст дөрөв хоног эмийг цагаар нь өгч 5 дахь өдөр нь дахин рентген зураг авч харахад шимэгдэж үр дүн гарсан хэд хэдэн нотолгоо байна. Тиймээс тухайн цаг үед хувь хүний өвчний явцыг маш сайн судалсны үндсэн дээр эмчилгээ хийж, үр дүн нь гарч байна. Иргэдийн зүгээс Уламжлалт анагаах ухааны эм танг хэрэглэх зөвлөгөө авч, гэрээр эмчилгээ хийснээс үр дүн сайн гарсан тохиолдлууд байгаа. Өрнийн болон Уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжүүлж байгаа нь манай орны чухал онцлог юм” гэв.

error: Content is protected !!