LOADING

Type to search

Халдварын тохиолдол 1622-оор, нас баралт наймаар нэмэгдлээ

Share

Халдварын нөхцөл байдал:

“Сүүлийн хоногт 10,653 хүнд шинжилгээ хийхэд 1,622 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 72,104 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1 нь эрүүл мэндийн ажилтан, 30 нь зөөврийн тохиолдол бол 1,100 нь Улаанбаатарт, 491 нь орон нутагт бүртгэгджээ. Зургадугаар  сарын 4-ний өдөр Улаанбаатар-Афганистан чиглэлийн нислэгээр ирсэн 30 хүнээс халдвар илэрсэн. Мөн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан  8 хүн коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас барж, нийт нас баралт 342 боллоо.

Сүүлийн хоногт 684 хүн эдгэрсэн байна. Эдгээрийн 460 нь эмнэлгээс,  224 гэрийн хяналтаас гарчээ. Өнгөрсөн хоногт Дорноговь аймгаас бусад бүх аймагт халдварын тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 7,498 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хүнд хүний тоо 623, маш хүнд хүний тоо 128 байна. Вакцины эхний тундаа хамрагдсан хэрнээ дараагийн тундаа хугацаанд нь хамрагдахгүй байгаа 200 гаруй мянган хүн байна. Өвчлөл дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй бүлэгт илүү эрсдэлтэй байгаа гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулж байна” гэж ЭМЯ-ны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.

error: Content is protected !!