LOADING

Type to search

“Насны хишиг”-ийг зургаадугаар сарын 18-наас олгоно

Share

“Насны хишиг”-ийг зургаадугаар сарын 18-наас олгож эхэлнэ. Ахмад настны тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, мөн оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хуулийн дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог билээ.

Энэ удаад нийт 143,522 иргэнд 11.8 тэрбум төргөг олгох юм байна. 65 нас хүрч байгаа ахмадууд ehalamj.mn халамжийн нэгдсэн системд хандан цахимаар хүсэлтээ гаргаж, “Насны хишиг”-ээ авах боломжтой.

Эх сурвалж: ХНХЯ

error: Content is protected !!