LOADING

Type to search

“Аугаа зуун” киноны үзэсгэлэнт хатан Нур Феттахоглу

Share

“Аугаа зуун” киногоор Монголчуудын танил болсон Туркийн үзэсгэлэнт жүжигчин Нур Феттахоглугийн тухай мэдээллийг хүргэж байна.

Нур Турк угсаатай боловч Герман улсын Дуйсбург хотод 1980 оны 12-р сарын 12-нд төрсөн. Гэвч ирээдүйн жүжигчнийг зургаан настай байхад нь гэр бүлийнхэн нь Истанбулд нүүн иржээ. Тэрээр Бешикташ ахлах сургуулийг төгсөж, дараа нь Халичийн их сургуульд орж, загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшжээ.

Үзэсгэлэнт бүсгүй эхэндээ жүжигчин болно гэж шийдээгүй байв. Тэрээр их сургуулиа төгссөнийхөө дараагаар банкинд ажиллаж байгаад дараа нь “Sky Türk” сувагт эдийн засгийн мэдээ хөтөлдөг байжээ.

2008 онд Нур Феттахоглу Нур Айсан болж, жүжигчний намтараа эхлүүлэв. Учир нь тэрээр үнэт цаасны брокер Мурат Айсантай гэрлэжээ. Нөхөр нь түүнийг кино урлагт хүч сорихийг санал болгож тэрээр “Benden Baba Olmaz” кинонд анхны дүрээ бүтээсэн байна.

2011 онд Нур  “Aşk-ı Memnu” хэмээх кинонд тоглож нэр хүндээ улам бататгажээ. Кино дэлхийн 20 гаруй оронд цацагдаж жүжигчин асар нэр хүндийг олсон байна.

Үүнээс гадна түүний тоглосон бас нэг алдартай кино бол мэдээж “Аугаа зуун” хэмээх цуврал юм.  Турк улс буюу эртний Османы эзэнт гүрний түүхэн кино манай үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан байдаг. Уг кинонд хатны дүр бүтээсэн тэрээр олон улсад танигдаж эхэлжээ. Тэрээр Султаны анхны эхнэр Махидевраны дүрд тоглосныг уншигчид сайн мэднэ. Кино зураг авалт 2011 оноос эхэлсэн бөгөөд томоохон амжилтанд хүрсэн гэдэг.

Хувийн амьдрал

Жүжигчин бүсгүй хоёр удаа гэрлэж байжээ. Тэрээр 2008 онд Мурат Айсантай гэрлэсэн ч хосууд 2011 онд салсан байна.

Хоёр жилийн дараа, 2013 оны 10-р сарын 30-нд Нур Туркийн бизнесмэн Левент Везирголтой гэрлэв. 2015 оны эхээр хосууд сайн найзууд хэвээр үлдэж, салахаа мэдэгдэж байжээ. Гэсэн хэдий ч 2015 оны 5-р сард тэд эргэн нийлсэн байна. Мөн хосууд 2016 оны 2-р сарын 11-нд Элиса Гузин хэмээх охинтой болжээ.

Жүжигчин бүсгүй хувийн амьдралынхаа талаар нуудаггүй. Тэрээр өдөр тутмын амьдралынхаа талаар инстаграм хуудсаараа хуваалцаж, нөхөр хүүхдийнхээ зургийг ч нийтэлдэг байна.

Жүжигчин бүсгүй уран зураг, сонгодог хөгжимд дуртай. Мөн тэрээр хэрэв миний жүжигчний карьер дуусвал хувцас оёж, загвар зохион бүтээх ажилдаа эргэн орно гэжээ.

error: Content is protected !!