No menu items!
HomeХүмүүсФото түүх: "Дуулиант 18 нас"-ын дэггүй охин Хан Жи Хэ

Фото түүх: “Дуулиант 18 нас”-ын дэггүй охин Хан Жи Хэ

-

Жүжигчин Хан Жи Хэ “Дуулиант 18 нас” цувралын дүрээрээ олны танил болсон билээ. Түүний фото түүхийг сонирхуулж байна.

Тэрбээр 1984 оны зургадугаар сарын 29-нд мэндэлжээ. Түүний жинхэнэ нэр нь И Жи Хэ. Харин ахмад жүжигчинтэй ижил нэртэй тул үзэгчдийн дунд төөргөдөл үүсгэхгүйн тулд Хан Жи Хэ нэртэй болжээ.

Анх загвар өмсөгчөөр энтертайнмент салбарт хөл тавьсан бол кино урлагт анхны гараагаа “Summer Scent” цувралаар эхлүүлжээ.

Үүний дараа “Дуулиант 18 нас” цувралд гол дүрийг бүтээснээрээ олонд танигдаж эхлэв.

Үүнээс хойш бүтээсэн дүрүүд нь төдийлөн олны анхаарлыг татаагүй ч 2007 оны “Likeable or Not” драмд бүтээсэн дүрээрээ ихээхэн нэр хүндийг олж, тус цуврал 2000 оноос хойшхи хамгийн өндөр үнэлгээ бүхий цувралаар шалгарч байжээ.

2008 онд “East Eden” хэмээх цувралд тоглож, жүжигчний ур чадвараа хэрхэн ахисныг харуулсан.

2008 онд Леон Жей Уильямстай хамтран Олимпын сэдэвт “Friends” дууны солонгос, хятад хувилбарыг дуулжээ. Ийнхүү Хятадын Олимпын хорооны саналаар түүний дуулсан дуу 2008 оны Бээжингийн паралимп, 2010 оны Шанхайн экспогийн талбарт эгшиглэжээ. Жил хүрэхгүй хугацааны дараа тэрээр дижитал сингл уран бүтээл болох “Luv Luv” электро поп урсгалын дуугаа цацжээ.

Үүний дараа Италийн Флоренц хотноо гутал загварын чиглэлээр суралцаж, гутал загварын Jinny Kim брендтэй хамтарснаар “H by Jinny Kim” нэртэй өөрийн гэсэн загварыг гаргаж, үйлдвэрлэжээ.

2011 онд “The Duo” хэмээх цувралд тогложээ. Мөн “Төгөлдөр хуурч” хэмээх цувралд тоглосон.

2012 онд “May Queen” цувралд тогложээ.

Харин 2013 онд “Pots of Gold” цувралд тоглосон байна. Үүний дараа “The Full Sun”, “4 Legendary Witches” зэрэг цувралуудад тоглосон.

2016 оноос “KeyEast” менежментийн агентлагт элсжээ. Харин 2018 онд “Marry Me Now” цуувралд тоглосон аж.

Хамгийн сүүлд тоглосон цуврал нь “The Golden Garden” юм.

Тэрээр 2010 онд Jung Hyuk-joon прокурортой Хавайд хуримлажээ. Тэрээр нөхөртэйгээ сохор болзоогоор танилцсан гэдэг бөгөөд “Жүжигчид сохор болзоонд явах нь ховор ч би эгчийнхээ зөвлөснөөр сохор болзоонд явахаар шийсэн. Тэрээр надад зөвхөн  хуульчийн мэргэжлийн шалгалтанд тэнцсэн, Пёнчанд байшинтай гэсэн мэдээлэл л өгсөн. Уулзаад үзтэл татагдаж эхэлсэн. Жил гаран үерхээд хуримаа хийсэн” хэмээжээ. Хосууд нэг хэсэгтээ Чикагод амьдардаг байж.

Тэрээр өнгөрөгч оны 12-р сарын 31-ны өдөр жирэмсэн болсон, энэ оны зун төрөх тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд