LOADING

Type to search

Зүрхээ сонс #35: ОДОО цагт төвлөрнө гэдэг нь өөрөөсөө суралцах

Share

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт уй гашуу, хагацал, уйтгар гуниг гэх мэт мэдрэмжүүдээс бид зугатааж зайлсхийдэг үү? Энэ дугаарт ОДОО ЦАГТ төвлөрөхийн ач холбогдол, сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийнхээ бүрэлдхүүнүүдийг ойлгох болон төвдөрөлийн аргуудын талаар ярилцлаа.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

ОДОО цагт төвлөрнө гэдэг нь дараа нь юу болох вэ гэдгийг хянахгүй, төсөөлөхгүйгээр ухамсартайгаар ОДОО цагт анхаарах гэж буй оролдлого юм. Өөрөөр хэлбэл, яг ОДОО болж буй үйл явдалд хөндлөнгөөс оюун санаагаар оролцохгүйгээр ажиглахыг оролдож буй ухамсартай шийдвэр юм. Ингэж төвлөрөхдөө ямар нэгэн сэтгэл хөдлөл оролцуулахгүй. Ингэж сонгосон аргачлалаар одоо цагт төвлөрч сурах нь цаашлаад өөрийн дотоод хүнийг анзаарч танин мэдэхэд чухал нөлөөтэй.

ОДОО цагт төвлөрнө гэдэг нь гурван түвшинд байна. Оюун санаа, ухамсрын түшвингээр дамжуулан бие махбод, зүрх сэтгэл, сэтгэл хөдлөлөө анзаарна. Анзаарна, ажиглана гэдэг нь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүйгээр зөвхөн тухайн зүйлсийг байгаагаар нь хүлээн авах юм. Ямар нөхцөл байдал, ямар орчинд байна вэ гэдгээс үл хамааран ямар нэгэн шүүлтүүр, хүлээлтгүйгээр юу болж байгааг ажиглах хэрэгтэй.

Бие махбодийн өвдөлт бол ҮНЭН. Сэтгэл санааны шаналалууд ч мөн адил. ОДОО  цагт төвлөрөх чадвараа ашигласнаар уй гашуу, айдас, ичгүүр зэрэг мэдрэмжүүд, сэтгэлд байгаа шархуудын нөхцөл шалтгааныг нь анзаарах болно. Хэдий чинээ ОДОО цагт төвлөрч, өөр рүүгээ өнгийнө тэр чинээгээрээ өөрийнхөө талаар өшөө олон зүйлсийг мэддэг болно.

Энэхүү төвлөрлийн дасгалын үр дүн өөрийн дотоодод болж буй үйл явдалын талаар эргэцүүлэх, ажиглах чадварууд нэлээд чухал нөлөөтэй.

Зарим хүмүүс одоо төрж буй мэдрэмж, сэтгэл хөдлөлөөсөө зайлсхийж, хав дардаг. Гэтэл хав дарах тусам тухайн мэдрэмжүүд улам хүчирхэгжиж, өөр зүйлсээр дамжигдан илэрдэг. Тухайн цаг мөчид төрж буй уй гашуу, хагацал, ганцаардал зэрэг тааламжгүй мэдрэмжүүдийг байгаагаар нь хүлээж авахгүй байснаар хожим маш жижиг зүйл дээр илэрч болно.

ОДОО цагт төвлөрнө гэдэг нь өөрөөсөө суралцаж байна гэдэг утгаараа амьдралаас авах зүйлс нь илүү өгөөжтэй, сэтгэл ханамжтай байна. Төвлөрөхдөө янз бүрийн обьект ашиглаж болно. Тухайлбал, бид заримдаа амьсгалаа ашигладаг бол заримдаа нүдээ аниад эргэцүүлдэг. Эдгээр үйллүүд нь сэтгэлдээ хураасан зүйлсээс зайлсхийх боломжгүйгээр нүүр тулахад хүргэдэг. Оюун санаанд ямар бодол байна, бие махбодод юу анзаарагдаж байна гэдгийг зүгээр л ажигла.

Ширээн дээр буй зүйлсийг байгаагаар нь харж байгаа шигээ өөрийн бодол, сэтгэл хөдлөл, мэдрэхгүйгээ зүгээр л анзаарах хэрэгтэй. Сэтгэл хөдлөл, мэдрэмждээ хариу үйлдэл үзүүлэх нь хэзээ ч дуусашгүй.

Тааламжгүй, сэтгэл ханамжгүй мэдрэмжүүд байх ёсгүй зүйл мэтээр ойлгож болохгүй. Тэдгээр нь бидний нэг хэсэг. Гэхдээ ирээдүйд гарч болзошгүй эрдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэн эрүүлээр даван туулах вэ гэдгийг хэнээс ч биш өөрөөсөө л суралцана. Ингэхийн тулд ОДОО цагт төвлөрөх нь чухал юм.

ОДОО ЦАГТ төвлөрөх энгийн аргууд

Одоо цагт төвлөрч сурах нь амьд байгаадаа, өөрт байгаа үнэт зүйлсдээ талархах алтан боломж юм. Зарим хүмүүс эргэн тойрондоо байгаа, амьдралд нь байгаа үнэт зүйлсийг мэдэрч эхэлдэг.

Дээш, доош буухдаа шат тоолох, замын дэргэдэх навчис, хацар илбэх салхи гэх мэтээр орчноо анзаарч, мэдрэхүйдээ төвлөрч  болно. Бид ногоон навч л гэдэг. Гэтэл яг анзаарвал навчны ногоон өнгө маш олон янз. Эдгээр ажиглалтын дасгалууд нь давхар бүтээлч сэтгэхгүй хөгжүүлдэг. Эргэн тойрныхоо бүх зүйлсийг анзаарснаар илүү бүтээлчээр сэтгэх боломжтой.

Зарим хүмүүс гэртээ цэвэрлэгээ хийхдээ одоо цагтаа маш сайн төвлөрдөг аж. Ихэнх хүмүүс аяга, таваг угаах, хоол хийхдээ маш сайн төвлөрдөг. Судалгаагаар талх, нарийн боов, жигнэмэг хийхдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж, одоо цагт байж чаддаг гэжээ. Энэхүү процесс нь байгаль эх дэлхийтэйгээ ойр байхад чухал нөлөөтэй гэсэн сэтгэл судлаачдийн судалгаа бий.

Тархи аливаа нэг зүйлийг давтамжтайгаар хүлээн авч, тухайн зүйлдээ дасах тусам ерөнхийлөх хандлагатай болдог. Ингэснээр аливаа зүйлсийг анзаарах бус таамаг дээрээ дөрөөлж үйлдлээ төлөвлөж эхэлдэг. Хүүхэд яг одоо цагийг мэдэрч, анзаарч чаддаг. Томчууд шиг өнгөрсөн, ирээдүйг нийлүүлэн төлөвлөдөггүй тул гэнэн цайлган байдаг. Эдгээр санал болгосон дасгалууд хэцүү, боломжгүй санагдаж, алдаатай итгэл үнэмшил төрсөн цагт бага насны хүүхдээ анзаараад үзээрэй.

error: Content is protected !!