LOADING

Type to search

Б.Ууганбаяр: Давтан тунгаа хийлгээгүй 200 гаруй мянган иргэн байна

Share

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл:

“Сүүлийн хоногт 8500 хүнд шинжилгээ хийхэд 1312 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 2 нь зөөврийнх бол 970 нь Улаанбаатарт, 340 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай байх хэрэгтэй. 67-89 насны зургаан хүн коронавирусийн хүндрэлийн улмаас нас барж, нийт нас баралт 324 боллоо.

Мөн хугацаанд 444 хүн эдгэрсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 362, гэрийн хяналталд байсан 82 хүн эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар 6818 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүний тоо 140 болон өсчээ. Харин хөнгөн хэлбэрийн оноштой 6700 хүн гэрийн хяналтанд эмчилгээ хийлгэж байна. Хөнгөн хэлбэрийн оноштой гэрээр эмчлүүлж байгаа иргэд өдөрт хоёр удаа халуунаа шалгаж, зовиур илэрсэн тохиолдолд өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй.

Өнөөдрийн хувьд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Маргаашнаас хэвийн ажиллана. Нийслэлийн хэмжээнд бүрэн тунгийн хамрагдалт 86 хувьд хүрсэн байна. Харин улсын дүнгээр II тунгийн хамрагдалт 77,2 хувьтай байна. Улсын хэмжээнд вакцины II тунгаа хийлгэх хугацаа нь болсон ч хамрагдаагүй байгаа 200 гаруй мянган иргэн байна. Эдгээр иргэд давтан тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна” гэж ЭМЯ-ны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.

error: Content is protected !!