LOADING

Type to search

Н.Цогбадрах: Сонгуулийн хуудсаар халдвар дамжих эрсдэл бага

Share

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сонгуульд оролцож байгаа болон зохион байгуулж буй 20 гаруй мянган албан хаагчдыг халдварын эрсдэлд өртүүлэхгүй байх талаас нь онцгой анхаарч байна. Энэ асуудлаар манай байгууллагаас СЕХ-ны ажлын хэсэгт гурван хүн орж ажиллаж, хэвлэлийн хурал болон зохион байгуулж буй арга хэмжээнд оролцож, саналаа хэлсэн.

Хамгийн гол баримталж буй асуудал бол халдвар хамгааллын дэглэмийг баримталж  санал өгүүлэх, саналын хуудсыг зөөвөрлөх, тоолох явцад албан хаагчид халдварт өртөхгүй байх тухайд анхаарч байгаа. Тухайн эмнэлэгт тусад нь талбай гаргаад, камерын өмнө ажиглах боломж үүсгээд, өвчтөн бээлий өмсөж, маск зүүгээд, гараа ариутган, дэмжиж буй хүнээ сонгоод санал авах хайрцагт хуудсаа хийнэ. Хайрцгийн хувьд хоёр төрөл бий. Халдварын эрсдэлтэй гэсэн улаан тэмдэглэгээтэй хайрцганд өвчтөнүүдээс, нөгөө хайрцганд гэртээ байгаа  болон бусад хүмүүсээс санал авна. Халдварын улаан бүсээс санал өгөх тохиолдолд өвчтөн маск зүүж, бээлийн өмсөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтална.

Мөн эрүүл мэндийн ажилтнууд дэглэм барина. Нэг хүн санал өгсний дараа тухайн талбайг ариутгаж, үзгийг 70 хувийн спирттэй уусмалаар  арчих зэрэг ажлыг зохион байгуулах тул халдвар дамжих эрсдэл харьцангуй бага гэж үзэж байна. Саналын хайрцгийг улаан бүсээс, шар бүсээс гарах бүрд нь халдваргүйжүүлнэ.

Гар тооллогын хэсэгт гарч ирсэн саналын хуудсыг эрүүл мэндийн байгууллагын ажилтан маск, бээлий, эмнэлгийн өмсгөлтэй аваад тооллогын ажилтанд дамжуулах юм. Тэгэхээр сонгуулийн хуудсаар халдвар дамжих эрсдэл харьцангуй бага. Халдвар ахуй, гадаргаад дамжина. Үүнийг тоолж байгаа хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталбал эрсдэл бага. Хүний хөдөлгөөн дагаж болон нууц үедээ байгаа хүнээр халдвар дамжих аюултай. Сонгуулийн санал хураалтын үеэр хүмүүсийн зайг бариулж, бүх зүйлд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хяналт тавина” гэв.

error: Content is protected !!