No menu items!
HomeХоол, шим тэжээлАарцтай бялууны хялбар жор

Аарцтай бялууны хялбар жор

-

Орц:

Аарц – 400 г

Сахар – 2 стакан

Өндөг – 4 ш

Сод – 2 ц.х

Гурил – 3 стакан

Эрдэнэ шишийн крахмал – 1 х.х

Сүү – 900 мл

Тасалгааны хэмд байлгасан цөцгийн тос – 300 г

Ванилийн сахар – 2 уут

Нимбэгийн шүүс – 1 х.х

Хушга – 150-200 г

Хийх арга: 

Аарцаа 1 стакан сахартайгаа сайн холино. Аарц нь аргуун бол цайны шүүрээр дарж шүүгээд өндөгний шар, сод (нимбэгийн шүүсээр содны гашууныг дарна) хийнэ. Аарцаа тасалгааны хэмд 20-30 минут байлгах бөгөөд аарцны зуурмаг 2-3 удаа өснө. Аарцны холимогт гурилаа бага багаар нь нэмж зуурна. Зуурмаг гарт наалдахгүй байхаар байна. Гурилаа 10-12 хэсэгт хувааж нимгэн элдэнэ. 180 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд элдсэн гурилаа хийж болгоно. Элдсэн гурил маш хурдан болох тул шарах шүүгээнээсээ холдох хэрэггүй шүү.

Крэмээ бэлдье: 

Өндөгний цагаанаа 1 стакан сахар, ванилийн сахартай сайтар холино. 2 х.х гурил, халбага крахмал (багахан хүйтэн сүүнд урьдчилан хийж сайтар хутгаарай)-аа нэмж хутгана. Сүүгээ хөөрүүлээд өндөгний цагаан хийж болгосон крем хийнэ. Хөргөнө. (гурил, крахмал их байх тусам крем өтгөн болно). Том саванд цөцгийн тосоо хийж хөөсөртөл нь миксердэнэ. Миксердсэн хэвээр халбага халбагаар хөргөсөн кремээ хийж нэг зуурмаг болтол нь кремээ зуурна. Бэлэн болсон кремээр бялуугаа чимнэ. Бялууны дээд хэсгийг жигнэмэг, хушганы үйрмэгээр гоёорой. Мөн, жүрж болон бусад жимсээр ч чимж болно.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд