LOADING

Type to search

О.Дашпагма: Вакцины хоёр дахь тундаа хамрагдаагүй 249 мянган иргэн байна

Share

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Эхний болон хоёр дахь тунгаа иргэд хийлгэж байгаа ч аймгуудад хоёр дахь тунгийн хамрагдалт 67.2 хувь, нийслэлд 85.3 хувьтай, улсын хэмжээнд энэ дүн 75.5 хувь байна.

Хоёр дахь тундаа хамрагдах хугацаа нь болсон ч бүрэн тунгаа аваагүй орон нутгийн 131.683 иргэн, нийслэлд 117 мянган иргэн байна. Улсын дүнгээр аваад үзвэл вакцины хоёр дахь тундаа хамрагдаагүй нийт 249 мянган иргэн байгаа юм. Эдгээр иргэд өөрт ойр байгаа дархлаажуулалтын цэгт очиж, товлолт хугацаандаа вакцинаа хийлгээрэй гэж зөвлөе.

Дархлаажуулалтын ач холбогдол маш өндөр. Вакцин нь таны биед тухайн өвчин үүсгэгчийн эсрэг дархлааг өвөрмөцөөр бий болгодог. Дархлаажуулалтын хамралтыг өндөр байлгах нь нас баралт, өвчлөл, чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” гэлээ.

Нөхцөл байдлын мэдээлэл

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,631 шинжилгээ хийх явцад 1,267 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 67,710 болж байгаа. 1,267 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд 962 нь Улаанбаатар хотод, 305 нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54,713 боллоо. Халдварын улмаас 6,423 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн – 3,892, хүндэвтэр – 1,892, хүнд – 506, маш хүнд – 133 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,233 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 57-73 насны таван хүн нас барсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

error: Content is protected !!