No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ Сонс #34: Тодорхойгүй, таамаглашгүй байдлыг хэрхэн даван туулах вэ?

Зүрхээ Сонс #34: Тодорхойгүй, таамаглашгүй байдлыг хэрхэн даван туулах вэ?

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаад тодорхойгүй, таамаглашгүй байдлыг хэрхэн даван туулах талаар ярилцсаныг хүргэе.

Подкаст сонсох:

Тодорхойгүй байдал гэж юу вэ?

Ирээдүйд юу болохыг урьдчилан тааж мэдэхгүй учраас дараагийн алхмуудаа тааварлаж, төлөвлөхийг тодорхойгүй байдал гэнэ. Тодорхойгүй байдал нь ямар нэг үйл явдал, нөхцөл  хязгаарлагдмал байгаагаас үүсдэг. Энэ нөхцөл байдал нь бидэнд түгшүүрийн мэдрэмжийг төрүүлдэг. Түгшүүр нь яаж тодорхойгүй байдлаас урьдчилан сэргийлэх вэ гэдэг үндсэн мэдээллийг бидэнд дамжуулдаг. Ингээд хүмүүс тэр нөхцөлийг тодорхой болгохын тулд төлөвлөөд, тогтсон хуваарь, дэглэмийг өөртөө бий болгодог байна.

Ямар нэг юм төлөвлөгөөнөөс гараа ирэхээр бидэнд стресс нэмэгддэг. Тодорхойгүй байдал нь хүний амьдралын хэв маяг, даван туулах чадвар зэргээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Гэхдээ ерөнхий чанараараа оюун санаа, бие махбодид сөрөг нөлөө үзүүлнэ.

Зарим хүмүүс тодорхойгүй байдлыг хурдан даван туулж чаддаг. Гэтэл зарим нь түгшүүрт орж, цаашлаад нойргүйдэж, бие махбодийн сөрөг нөхцөлүүд үүсдэг.

Тодорхойгүй нөхцөл байдалд юу хийж болох вэ?

1. Тодорхойгүй нөхцөл байдлаа тодорхойлохыг оролд

Яг юу нь тодорхойгүй байна? Энэ тодорхойгүй нөхцөл байдлыг тодорхойлохдоо юуг нь хянаж чадах, чадахгүй вэ гэдгэээ бодох хэрэгтэй. Хянаж чадаж байгаа зүйл дээрээ илүү анхааралтай хандаад хуваарь, дэглэмээ гаргаад төлөвлөх хэрэгтэй. Ингэвэл стресс, түгшүүрийн түвшин буурна.

2. Тодорхойгүй нөхцөл байдлынхаа юунд эргэлзээд байна вэ

Тэр эргэлзээд байгаа зүйл миний бодол, мэдрэмжид яаж нөлөөлөөд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Цаашлаад эргэлзээд байгаа бодлоо бодит уу, үгүй юу гэдгээ дэнслээд үзээрэй.

3. Өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болохуйц зорилгоо тодорхойл

Өнөөдөр, энэ өдрийг би яаж илүү үр бүтээлтэй даван туулж болох вэ гэдгийг тодорхойлоорой. Урт биш, богино хугацаагаар төлөвлөгөө гаргаад өөрийгөө бяцхан хариуцлагажуулаад ажиллаж үзээрэй.

4. Одоо цаг дээр төвлөр

Тодорхойгүй байдал хэзээ дуусахыг таашгүй. Тиймээс та одоо цаг дээр бодол, мэдрэмжийн хувьд ямар байж болох вэ гэдэгт төвлөр.

5. Туршлагаа хуваалцах

Тодорхойгүй байдлаа хэрхэн даван туулаад байна вэ гэдгээ бусадтайгаа хуваалцаж, харилцаж байх хэрэгтэй. Харилцан суралцаад, туршлагаа солилцох нь хүнд тааламжтай мэдрэмж төрүүлдэг.

6. Амьсгалын дасгал хийх

Амьсгал гаргах нь авахаасаа илүү удаан байвал бие махбодь, оюун санаа, зүрх сэтгэл гурав нэг түвшинд очно. Интернетээр маш олон төрлийн бясалгалын хөтчүүд бий. Түүнийг дагаад хийгээрэй.

7. Хүйтэн ус уух

Хүйтэн ус нь бие махбодийг эрүүлжүүлж, дархлааг сайжруулахаас гадна  тааламжтай мэдрэмжийг төрүүлж байдаг. Усаа ууж байхдаа эрүү завжаа анзаараад үзээрэй. Бид стресстэй үедээ хамаг биеэ чангалсан байдаг. Ялангуяа нүүрний булчин.

8. Цонхоор хамгийн холдоо юу харж байгаагаа анзаарах

Харагдаж байгаа зүйлээ өөр өөрөөр тайлбарлах гээд үзээрэй. Энэ дасгалаар дотор байгаа айдас түгшүүрээ гадагшлуулж байна гэсэн үг.

9. Өөртөө цаг гарга

Энэ нь 30, 60 минут удаан үргэлжлэх албагүй. Ядаж 10 минутыг өөртөө зориулаад үзээрэй.

10. Үүнийг эрүүлээр даван туулах ямар боломж байна вэ

Хүмүүс ихэвчлэн тулгамдсан асуудал гарахаар түр зуурын даван туулах аргуудыг хэрэглэх гээд байдаг. Архи, мансууруулах бодис гэх мэт. Энэ нь тухайн үед л тааламжтай мэдрэмж төрүүлэхээс биш асуудал шийдэгдээгүй хэвээрээ л байна. Тиймээс урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх зүйлсийг хийгээрэй. Тухайлбал тэврэх, өдөр түр зуур дуг хийж болно.

Тодорхойгүй гэдэг нь утга учиргүй байна гэсэн үг биш. Түүнд их бага хэмжээгээр утга учир байж л байгаа. Түүнийг бид л харж чаддаггүй. Тиймээс үнэт зүйлээ эргэж хараарай.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд