LOADING

Type to search

Да.Ганболд: Хонгил гэдгийг би хувьдаа зөвхөн улс төрийн нүдээр харахгүй байна. Мөнгө олдог нэгэн том салбар бий болжээ л гэж харсан

Share

Монгол Улсын Төрийн Тэргүүн шадар сайд асан Да.Ганболд Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “

Манай шүүхийн тогтолцоо сонгодог сайндаа багтах нь битгий хэл хамгийн муудаа орчихсон тууж яваа. Өөрөөр хэлбэл, бүрэн шударга биш. Зөөлнөөр яривал арын хаалга, улстөржөөд чангаар яривал хонгил, бүр том хатуугаар хэлбэл улс төрийн хэлмэгдүүлэлтийг ганц манай улс туулж яваа юм биш л дээ. Коммунизмаар явсан бүх улсын туулсан зовлон. Тийм юм байдгийг мэднэ.

Гэхдээ яг өөрт нь тийм зүйл тохиолдохгүй байлгүй дээ гэсэн бодол хүн бүрд байдаг юм билээ. Бид тэдний л нэг байсан. Тэр утгаараа бараг цочирдоогүй гээд байгаа юм. Олон хоригдолтой уулзлаа. Үнэхээр хэрэг хийгээд орсон нь ч байна. Хэлмэгдээд орсон нь харьцангуй цөөхөн, гэхдээ байна. Хэлмэгдэж байгаагаа мэдээд орж ирсэн нь ялаа харьцангуй тайван хүлээж авдаг, мэдэхгүй ороод ирсэн нь шоконд ордог юм билээ. Би мэддэгийнх нь нэг байсан.

Хонгил гэдгийг би хувьдаа зөвхөн улс төрийн нүдээр харахгүй байна. Мөнгө олдог нэгэн том салбар бий болжээ л гэж харсан. Таван жилийн ял авч болох байтал 20 жил хорих шийд гаргадаг, нэг жил яллах хэрэгт гурван жилийн ял оноодог үзэгдэл хавтгайрчихаж. Би хоригдох хугацаандаа Эрүүгийн хуулийг сайн харлаа.

Өмнө нь мэргэжлийн хувьд, хуульчийн нүдээр харж судалж үзсэн удаагүй юм билээ. Эрүүгийн хуультай холбогдоно гэж бодож, төсөөлж явсангүй л дээ. Хэрэгтнүүдийн наяас дээш хувьд нь дандаа хуульд заасан хугацааны дээд ялыг өгдгийг их тод анзаарлаа. Хуульд 1-5 жилээр шийтгэнэ гэж заасан байлаа гэхэд 80 хувьд нь 4-5 жилийг өгдөг гэсэн үг.

Мөнгөгүй хүмүүсийн тухайд ял өгөхдөө дунд хавьцааных нь шийтгэлийг оноож байна. Саагаад юм гарахгүй учраас. Сааж болох тохиолдолд дандаа дээд ялыг нь өгч байна. Дунд ба дундаас дээш амьжиргаатай хүмүүсийн тухайд дээд ял өгөөд байгаа анзаарагдсан. Дор хаяж нэг сая төгрөг ч болтугай сааж болно гэж харж байна л даа. Хүнийг хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь 77 дахь асуудал болчихож” гэжээ.

error: Content is protected !!