LOADING

Type to search

Л.Энхсайхан: Батлагдсан таван тохиолдол тутмын нэг нь хүүхдийн өвчлөл байна

Share

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайханы мэдээллийг хүргэж байна.

Тэрээр, “Өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад өвчлөлийн тоо нэмэгдсэн. Тиймээс нэг хүн хэдэн хүнд халдвар тараах эрсдэлийг хэмжих R  утга нэмэгдсэн. Вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа халдвар авах эрсдэл буурч байгаа бол вакцинд хамрагдаагүй иргэд халдварт ихээр өртөж байна. Тухайлбал вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 буюу түүнээс дээш хоног болоод халдвар авсан хүний тоо 0,5 хувьтай байна. Үүнээс, 

Вероцелл вакцинд хамрагдсан хүний 0,22 хувь,

Астразенека- 0,36 хувь,

Комирнэти- 0,11 хувь,

Спутник- 0,51 хувь нь халдвар авчээ.

Архаг суурь өвчтэй хүмүүс халдварт илүү өртөж байна гэсэн судалгаа бий.

Улсын хэмжээнд гурван хүн тутмын нэг нь бүрэн тундаа хамрагдсан. Орон нутгийн хэмжээнд бүрэн тундаа хамрагдаад 14-өөс дээш хоногийн хугацаа өнгөрч байгаа нь 15,6 хувь буюу цөөн байгаа тул олон хүн цугларсан газар очихгүй байх хэрэгтэй. Сүүлийн хоногуудад хүүхдийн халдвар нэмэгдэж, 27 хувь болсон. Таван тохиолдол тутмын нэг нь хүүхдийн өвчлөл байна. Эндээс вакцинд хамрагдаагүй хүмүүс өвчлөх эрсдэлтэй гэдэг нь харагдаж байна. Вакцины  эхний тунг авсаны дараа дархлааны эд эсүүд идэвхждэг. II тунгаа хийлгэснээр өвөрмөц дархлаа тогтож, хамгаалах эсрэг биет нэмэгддэг. Тиймээс II тундаа хамрагдах хэрэгтэй.

Вакцины дараа илрэх урвалыг ерөнхий болон нийтлэг гэж ангилдаг. Вакцины цэгээс буцаагдаж, Улсын I, II, III эмнэлэгт вакцин хийлгэсэн хүмүүс дундаас анафлаксийн шок буюу хүнд хэлбэрийн урвал нэг ч илрээгүй. Бие сулрах, ядрах,  халуурах зэрэг ерөнхий урвалууд ихэнх хүмүүст илрээд 2-3 хоногийн дараа хэвийн болно.

Вакцин хийлгээд халдвар авсан хүн 0,5 хувийг эзэлж байна гэж үзвэл үлдсэн 99,5 хувь нь хамгаалагдаж байна гэсэн статистик байна” гэв.

ЭМЯ-наас халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

“Сүүлийн хоногт 6248 шинжилгээ хийхэд 1177 тохиолдол шинээр илэрч,нийт батлагдсан тохиолдол 66,443 боллоо. Эдгээр тохиолдлуудын 867 нь Улаанбаатарт, 310 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт халдварын тоо эрс нэмэгдэж байгаа шалтгааны нэг нь улаан бүсээс зөөвөрлөх юм. Мөн хугацаанд эмнэлэг болон гэрийн ажиглалтаас 300 хүн эдгэрч гаснаар нийт эдгэрэлтийн тоо 54,081 боллоо. Харин нас баралт 2-оор нэмэгдэж, 313 болоод байна.

Өнөөдрийн байдлаар 6253 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүний тоо 130 байна. Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштой 5773 хүн эмчлэгдэж байна.

65-69 насны иргэд 100 бүрэн дархлаажуулдаа хамрагджээ. 25-29 насны иргэд дархлаажуулалтдаа бага хамрагдсан байна” гэж ЭМЯ-ны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.

error: Content is protected !!