LOADING

Type to search

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 48 мянган тун АстраЗенека вакцин ирлээ

Share

КОВАКС хөтөлбөрийн шугамаар 48000 тун АстраЗенека вакциныг МИАТ ТӨХК-ийн Боинг 737-800 агаарын хөлгөөр тээвэрлэн авч иржээ. Олон улсын вакцин хангамжийн энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар гуравдугаар сард 14,400 тун, дөрөвдүгээр сард 50.400 тун АстраЗенека вакциныг хүлээн авсан билээ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад 239.160 тун АстраЗенека вакцин олгохоор хуваарилсан аж.

error: Content is protected !!