LOADING

Type to search

Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан 3876 иргэн халдвар авчээ

Share

Өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь, хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь өвчилсөн байна. Тодруулбал хоёрдугаар тунд хамрагдсан 3876 иргэн коронавирусийн халдвар авсан байна.

Харин үүнээс вакцины хос тундаа хамрагдаад 14 хонож байгаа ч 974 хүн халдвар авсан гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өглөө.

Эдгээр хүмүүс хаанаас халдвар авсан, насны ангиллын хувьд ямар байгаа, хэр зэрэг хүндрэл өгч байгаа талаарх судалгааг гаргахыг Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. 

error: Content is protected !!