No menu items!
HomeЭмч зөвлөж байнаН.Ариунцэцэг: Төрсний дараа арьсаа буруу арчилвал сэвх, нөсөө арилахгүй үлддэг

Н.Ариунцэцэг: Төрсний дараа арьсаа буруу арчилвал сэвх, нөсөө арилахгүй үлддэг

-

Арьс гоо заслын их эмч Н.Ариунцэцэгтэй сэвх нөсөө толбын талаар ярилцлаа.

-Хамгийн түгээмэл тохиолддог нь жирэмсний дараах үүсдэг сэвх нөсөө шүү дээ. Энэ сэвхийг хэрхэн арилгах боломжтой вэ?

-Жирэмсний дараах сэвх нөсөө ихэвчлэн дааврын шалтгаантай байдаг. Иймд төрсний дараа өөрөө аяндаа бүдгэрдэг. Гэвч арьс арчилгаа буруу хийх, нарнаас хамгаалахгүй байх нь сэвхний бүдгэрэлтэд нөлөөлж насан туршид үлдэх шалтгаан болдог. Хүмүүс жирэмсний болон нарны нөсөөг эрт оношлуулж тохирох эмчилгээг цаг алдалгүй хийснээр богино хугацаанд бүрэн эмчлүүлэх боломжтой.

-Нарны тос хэрэглээд байхад л аль хэдийн сэвх нөсөө  үүсээд байдаг. Магадагүй буруу хэрэглэж байна гэсэн үг үү?

-Нарны туяа нь арьсанд нэвтэрч арьсны гүнд гэмтэл үүсгэж хөгшрөл хурдасгах гол хүчин зүйл болдог. Иймд хүний арьс уг гэмтлийн эсрэг нарны туяаг арьсны гүнд нэвтрүүлэхгүйн тулд өөрийгөө хамгаалахаар бий болгож буй меланины хуримтлалыг сэвх гэнэ. Ихэнх хүн өөрийн наранд түлэгдэх хугацааг мэдэхгүй учир хурц наранд удаан хугацаагаар байх тохиолдолд нарны тосыг хоёр цаг тутам нэмж түрхэх хэрэгтэй.

-Сэвх нөсөө үүсэхээс урьдчилан сэргийлэх аргуудаас хуваалцахгүй юу?

-Арьсанд цайвар болон  бараан нөсөө үүсдэг. Цайвар нөсөө үүсэхэд хүний бие махбодь дахь цистейн амин хүчлийн хэмжээ нөлөөлдөг. Иймд цистейний агууламж өндөр овьёосыг халуун усанд дэвтээж шүүсэн усаар нүүрээ угаах, таргаар нүүрэндээ маск тавих нь гэрийн нөхцөлд тохиромжтой.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд