No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

76: УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг онцолж байна.

Товч намтар

2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй тэрээр 1957 онд Увс аймгийн Тэс суманд  төржээ. Баттөмөр гишүүн 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер механикч мэргэжлээр төгссөн цагаас буюу 1980 оноос “Ой модны аж үйлдвэрийн яам”-нд мэргэжилтнээр ажил хөдөлмөрийнхөө анхны гарааг эхлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш төрийн шат шатны албанд 40 жил ажиллаж байгаа юм.

Тэрбээр 1986-1989 оныг хүртэл Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн даргаар ажилласан. Нийгмээрээ зах зээлд шилжих үеэс бизнес эрхлэх болсон байна.  1991 онд ОХУ-ын Москва хотноо Нийгэм-улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач мэргэжлээр суралцан, төгсчээ. Мөн 2001 онд Монгол улсын их сургуульд суралцаж, Эрх зүйч мэргэжлээр тус  төгссөн. Хувийн бизнесийг нь сонирхуулбал, “Тес петролиум” компанийг үүсгэн байгуулагч юм.  Баттөмөр гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч цорын ганц хүн нь юм. Тэрбээр Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ёстой гэсэн байр суурь барьж ирсэн нэгэн.

Олон нийт түүнийг “Гаалийн Б.Баттөмөр, Татварын Б.Баттөмөр” гэж ярьдаг нь Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг хоёр гол газрыг удирдаж байсантай нь холбоотой. 2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газар дэд дарга, даргаар ажиллаж улмаар 2008 оны сонгуулийн дараа ажлаа хүлээлгэн хувийн бизнесээ эрхэлсэн.  15 хүн спиртэд 15 хүн хордож амиа алдахад “Гаалиар хортой спирт орж ирээгүй” гэж мэдэгдсэнийхээ хариуцлагыг өөрөө хүлээж сайн дураараа ажлаа өгсөн нь төрийн байгууллагынхан дундаа “шинэ үзэгдэл” болсон билээ.

Харин 2011 онд Татварын ерөнхий газрын даргаар томилогдож 2013 оныг хүртэл ажилласан. Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд голлох нөлөөтэй Гааль, Татвар гэсэн хоёр томоохон байгууллагын  удирдлагын төвшинд  11 жилийн турш ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон юм. Ийнхүү хоёр дахь удаагаа төрийн түшээгээр сонгогдоод байна.

Хөрөнгө орлого

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байдаг. Энд тэрбээр өөрийн орлого 375,5 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 4,5 сая гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр амины орон сууц 1, нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1, нийтдээ 360 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, барилга байгууламжтай. 160 сая төгрөгийн үнэлгээ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200 маркийн нэг автомашинтай. Мөн 9 сая төгрөгийн үнэлгээ бүхий 15 адуу, 5 саяын үнэлгээ бүхий газар, 18 саяын үнэт эдлэлтэй.

Гадаадын хадгаламжгүй бол дотоодын хадгаламжиндаа11,5 сая төгрөгтэй. Мөн  Ойн бирж ХХК, Жэй Эм Ойл ХХК, Мондем ХХК, Тэс петролиум ХХК, Сэлэнгэ Петрол ХХК, Жаргалант төв ХК, Монгол Эд Импекс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Монгол Шевро ХК, Хөх ган ХК зэрэгт хувьцаа эзэмшдэг аж. Хөрөнгө орлогын мэдүүлгийг ЭНД дарж унших боломжтой.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

“Төрөөс төрсөн тэрбумтан”

Тэрээр 2012 оноос Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс дэмжлэг авсан байдаг. Тодруулбал, “Тэс петролиум” 3.8 хувийн хүүтэй 7.2 тэрбум төгрөгийн зээл авсан, “Тэс Петрлоиум”-ын толгой компани “Ойн бирж” компани нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн байгуулсан компани гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд дэлгэж байсан юм.

ЖДҮ-д нэр холбогдов

УИХ-ын гишүүд, сайд, дарга нар ЖДҮ-д нэр холбогдсон асуудал Б.Баттөмөр гишүүнийг тойроогүй. Энэ талаар мэдээллийг  өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс ил болгож байсан юм. Уг мэдээлэлд дурдсанаар “УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Мондем” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Гэхдээ энэ талаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тодорхой зүйл ярьдаггүй байна.

2018 оны намрын сонгон шалгаруулалтын өмнө ХХАХҮ-ийн сайд Б.Батзориг Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарыг өрөөндөө дуудаж цаасан дээр “УИХ-ын гишүүн Б.Баттөмөр” гэж бичүүлээд “Компанийнх нь нэрийг араас нь жагсаалтаар өгнө” гэжээ. Мөн тэрээр “Б.Баттөмөр гишүүний компанийн төслийг анхнаас нь сайн харж, заавал шалгаруулна шүү” гэж анхааруулжээ. Түүнчлэн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 тоот тушаалд Б.Баттөмөр гишүүний компани багтаагүй, авах ёстой юмаа авч чадаагүй гээд ууртай байгаа. Энэ байдлаасаа болоод олон хүн уриалаад төвөгтэй байдал үүсгээд байна. Заавал санхүүжилтэд багтаана шүү” гэж хэд хэдэн удаа сануулсан байгаа юм.

Дараа нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хамаарал бүхий гэж “Мондем” ХХК-ийн нэр тэдэнд ирж, сайдаас “заавал шалгаруулах” чиглэлтэй учир санхүүжилтэд багтаж, Б.Баттөмөрийн 80% эзэмшдэг Мондем ХХК ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300,000,000 төгрөгийн зээл авжээ. Тодруулбал, ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 2018 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Мондем” ХХК руу “Зээл олгов” гээд 300 сая төгрөгийг шилжүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нь “Мондем” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг гэдгээ АТГ-т мэдүүлсэн байдаг” хэмээжээ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Бүлгийн хуралдааны үеэр “ЖДҮХС-гаас зээл авсан болон “60 тэрбум”-ын асуудалд орооцолдсон, холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч хамаарал бүхий компанидаа 300 сая төгрөгийн зээл авсан Б.Баттөмөр энэ удаагийн сонгуулиар Дархан-Уул аймагт дахин өрсөлдөж, ялалт байгуулсан юм.

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд