Үений эхо оношлогоо хийдэг эмнэлгүүдийн үнийн мэдээлэл

0
5475

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Улсын болон хувийн томоохон эмнэлгүүдийн үений эхо оношлогооны үнийн мэдээллийг хүргэж байна.

1. Улсын Гуравдугаар төв эмнэлэг

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн физик, уламжлалын тасаг нь үений эхо оношлогоог 15.000 төгрөгөөр хийдэг бөгөөд ЭМД-ын хөнгөлөлт үзүүлэхгүй. Мөн ковидын нөхцөл байдлын улмаас одоогоор оношлогоог хийхгүй байгаа аж. Эхо оношлогоо хийлгэх иргэд эхлээд мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатайг мэдээллийн ажилтан нь хэллээ.

Холбогдох утас: 77046666

Хаяг, байршил: Баянгол дүүрэг, 6-р хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг

FB хаяг: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ

2. “УБ Сонгдо” эмнэлэг

“УБ Сонгдо” эмнэлэг нь үений эхо оношлогоог 55.000 төгрөгөөр хийж байна.

Холбогдох утас: 75752727, 70111163

Хаяг, байршил: УБ Сонгдо эмнэлэг, Чойдогын гудамж 5, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот /Нэгдүгээр эмнэлгийн хажуу талд байрладаг/

FB хаяг: UB Songdo Hospital

3. “Мөнгөн гүүр” эмнэлэг

“Мөнгөн Гүүр” эмнэлэг нь үений эхо оношлогоог 45.000 төгрөгөөр хийж байна.

Холбогдох утас: 77080303, 77120103

Хаяг, байршил: СонгиноХайрхан дүүрэг 12-р хороо, 1-р хороолол. Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлаж байна.

FB хаяг: Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

Жич: Иргэд ихээр үйлчлүүлдэг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, MBG гэмтэл согогийн эмнэлэг, “Интермед”, “Грандмед” зэрэг Улсын болон хувийн томоохон эмнэлгүүдийн мэдээллийн ажилтнаас лавлахад үений эхо оношлогоог хийдэггүй гэсэн болно.