LOADING

Type to search

Зүрхээ сонс #31: Ирээдүйн талаар санаа зовох нь айдас түгшүүр, стрессийн түвшинг нэмэгдүүлдэг

Share

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Та (аливаа асуудлыг) хэтрүүлэн боддог уу? Таны амьдралын аль нэг талбарт нөлөөлж байна уу? Хэтрүүлэн боддог хандлагаа өөрчилж болох уу? зэрэг талаар дэлгэрэнгүй ярилцах болно.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

Аливаа ямар нэгэн зүйлээс тааламжгүй мэдрэмж авсан, санаа  зовсон үед, ямар нэгэн зүйл санаснаар болоогүй үед өөр рүүгээ буюу дотогш чиглэсэн үнэлгээ хийж эхэлдэг. Үүнийгээ бид ямар нэгэн шийдэл хайж байна гэж боддог. Тухайн дотогш чиглэсэн бодол ямар ч үйлдэл хийж байсан, хаана ч байсан байнга толгойд эргэлддэг бөгөөд үүнийг хэтрүүлэн бодох гэнэ. Хэтрүүлэн бодсоноор бидэнд стресс, айдас түгшүүр, уур уцаар төрдөг бөгөөд улмаар аливаа нэгэн зүйлд эдгээр мэдрэмжүүдээр хандаж эхэлдэг. Энэ нь удаан хугацаанд үргэлжилж, ужгирсан тохиолдолд сэтгэл гутралд орох, амьдралын бусад талбарын үйл ажиллагааны чанар, харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.   

Аливаа нэгэн зүйлийг хэтрүүлэн бодож байгаа эсэхээ дараах шинжүүдээр тодорхойлох боломжтой.

– Ямар нэгэн санаа зовж буй зүйлийг орхиж чадахгүй байх

– Долоо хоногт нэг бодол хэд хэдэн удаа давтагдах

– Санаанаас гарахгүй байгаа бодлоос улбаалан өөрт ямар нэгэн сөрөг мэдрэмж төрөх

– Уйтгарлах, уурлаж уцаарлах, айх, түшгих зэрэг сөрөг мэдрэмжүүд давамгайлах

– Бие махбодийн хувьд зүрхний цохилт олширох, амьсгал давчдах, арьс болон булчинд ямар нэгэн сөрөг нөлөөлөл илрэх

– Хэт их идэх эсвэл хоолны дуршил буурах

– Өөрийн хяналтаас гадуур орших зүйлд хэт их санаа зовох

– Гаргасан алдаагаа өөртөө байна сануулах

Эдгээр шинж тэмдэгээс илэрч байгаа эсэхийг анзаарч, өөрийгөө чагнаад үзээрэй.

Аливаа зүйлийг хэтрүүлэн бодох нь тухайн асуудалд ямар нэгэн шийдэл гаргах гэж биш зөвхөн нэг тойрогтоо л эргэлдээд байгааг илтгэнэ. Улмаар цаг ямагт л гарах гарцгүй, шийдэлгүйгэээр бодолдоо төвлөрөн маш их цаг хугацааг зарцуулж, тухайн улигт бодлоос улбаалан өөрт дарамт учруулж, стресст өртдөг байна.

Тухайлбал, хэтрүүлэн бодсон үед ирээдүйг урьдилан таамаглах гэж оролдох, өнгөрсөндөө төвлөрөх, аливаа жижиг зүйлд ч маш их ач холбогдол өгөх, санаа зовох, “Хэрвээ…..” гэсэн бодол байнга толгойд эргэллдэг.

Ирээдүй гэдэг бодит бус цаг. Ирээгүй байгаа, болоогүй байгаа зүйлсийн талаар хэтрүүлэн бодох нь айдас түгшүүр, стрессийн түвшинг нэмэгдүүлдэг.

Үүний хор уршиг нь ямар нэгэн зүйлийг хийх сэдэлгүй болох, оюун санаа, бие махбод ядарч туйлдах, анхаарал төвлөрөл буурах, хийж буй зүйлээ хүссэн хэмжээндээ хүртэл хийж чадахгүй байх, сөрөг бодолд автаснаар ямар нэгэн шинэ санаа, шийдэл гаргах арга замыг хаах зэрэг юм.

Тухайн идэвхтэй бодлууд нь бодит уу, бодит бус уу гэдгийг ялгахын тул өөрийгөө анзаарах цаг гаргаарай. Энэ нь тийм ч амар зүйл биш учир тархиа дасгалжуулж байх хэрэгтэй. Ингэхийн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

-Бүх зүйл төгс биш. Хүн бүр ялгаатай тул тэрхүү ялгааг хүлээн зөвшөөрч, зарим зүйлс бидний хяналтнаас гадуур гэдгийг ойлгоход өөрийгөө дасгалжуулах,

– Өөрийн гаргаж буй амжилтуудыг тодорхой хэмжээнд урамшуулах хэрэгтэй

– Оюун санаанд буй бодит, бодит бус бодлоо цаасан дээр буулгаж, хяналт тавих

– Санааг тань зовоож буй зүйл дээр яг одоо цагт төвлөрсөн шийдэл гаргах, хийж чадах зүйлдээ ямар нэгэн үйлдэл, оролдлого хийх

Хэтрүүлэн бодно гэдэг бол ирээдүй болон өнгөрсөнд чигэлэдэг. Тиймээс яг энэ мөчид, өнөөдөр би юу хийж, юу мэдэрч байна вэ гэдгээ анзаарах нь хэтрүүлэн бодохыг хяналтандаа авахад тусална.

error: Content is protected !!