No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ Сонс #30: Хүүхэд өөртөө итгэлтэй байвал биеэ даах чадвар нь...

Зүрхээ Сонс #30: Хүүхэд өөртөө итгэлтэй байвал биеэ даах чадвар нь нэмэгддэг

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаад өсвөр насны хүүхдийн өөртөө итгэх итгэлийн талаар ярилцсаныг хүргэе.

Подкаст сонсох:

Өөртөө итгэх итгэл нь насанд хүрсэн хүмүүсийн амьдралын хувьд ч чухал хэсэг нь. Энэ нь бидний сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндтэй шууд холбогдож байдаг үнэт зүйлийн нэг.  Тэгэхээр хүүхэд өөртөө итгэлтэй байвал биеэ даах чадвар нь нэмэгддэг. Мөн өөрийнхөө хийж байгаа үйлдлээр бахархаж, аливаа зүйл дээр хариуцлагатай байж, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч сурдаг. Түүнчлэн шинэ зүйлд өөрийгөө сорьж байдаг.

Өөртөө итгэлгүй байх нь ямар хор уршигтай вэ?

Хэрэв хүүхэд өөртөө итгэлгүй байвал алдаа гаргахаас айна. Түүнчлэн асуудлаас зайлсхийдэг. Энэ нь эргээд харилцааны зөрчил, асуудлыг үүсгэж найз нөхөдтэй болоход нь сөргөөр нөлөөлдөг. Мөн тэдэнд гунигтай, ааштай, ичгүүртэй мэдрэмж төрж, энэ нь идэвхгүй байдалруу аваачдаг. Цаашлаад эрт бэлгийн харилцаанд орох магадлалтай. Мөн сөрөг зан үйлийн эрсдэлүүд үүсч болно. Жишээлбэл, Хүүхэд өөртөө итгэлгүй байснаар архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх эсвэл ямар нэг тоглоомд донтох эрсдэлүүд бий болдог.

Хүүхэд өөртөө итгэлгүй болоход нөлөөлдөг нэг хүчин зүйл нь ар гэр, эцэг эхийн дэмжлэг дутагдах юм. Хүүхэд гэдэг  гэр бүлийн орчноос шууд хамааралтай эмзэг, мэдрэг хүн. Түүнчлэн найз нөхөд, амьдралын хэв маягаас шалтгаалж өөртөө итгэлгүй болох талтай.  

Тэгэхээр хүүхдээ хэр өөртөө итгэлтэй хүн бэ гэдгийг мэдэх цөөн хэдэн шинж тэмдгүүд бий. Үүнд:

1. Шинэ зүйл сурахаас зайлсхийж, хэт болгоомжлох

2. Өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг илэрхийлж чадахгүй байх

3. Бусдын алдаанд өөрийгөө буруутгах

4. Хэт их төсөөллийн айдастай байх

5. Хэвийн асуудалтай нүүр тулахаас зайлсхийх, хариуцлагыг хэн нэгэнрүү чихэх

6. Өөрийнхөө талаар таагүйгээр бодох, дорд үзэх

7. Сонирхол, сэдэл бага байх

8. Шүүмжлэл хүлээж авахгүй байх зэрэг шинжүүдээр хүүхдийн өөртөө итгэх итгэл ямархуу байна вэ гэдгийг баримжаалж болно.

Өөртөө итгэх итгэлийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ?

1. Нөхцөлгүйгээр хайрлах

Гэр бүлийн орчинд ээж аав, ах эгч, эмээ өвөө, асран хамгаалагч нар хүүхдээ ямар ч нөхцөлгүйгээр хайрлаарай. Жишээлбэл, эцэг эхчүүд хүүхдийг алдаа гаргахаар дандаа л алдаа гаргах юм шигээр загнадаг. Хүүхдийн оршихуйруу хүртэл орж байдаг. Би хэн бэ гэдгийг нь хөндөх шаардлага байна уу, үгүй юу гэдгийг бодоорой. Ер нь томчууд бид өөрсдийн үг хэл, харилцаа, хандлагадаа анхаарах хэрэгтэй байна. Хүүхдийг багаас нь ямар ч нөхцөлгүйгээр хайлах нь зүйтэй.

2. Хүүхэд байнга хөгжиж байдаг. Тэр хөгжих уур амьсгалыг гэртээ бий болгох хэрэгтэй

Томчууд бид хүүхдээс юм асуухдаа “Чи өнөөдөр юу сурсан”, “Багш чинь тэгж заасан уу” гэх мэтээр дээрээс доош маягаар ярилцдаг. Тиймээс хандлагаа өөрчилж, тэгш эрхтэй шүү гэдэг талаас нь ярилцаж байгаарай. Жишээлбэл, эцэг эхчүүд өөрсдөө юу сурсан талаараа хүүхэдтэйгээ хуваалцаж байвал тэнд итгэл бий болно.

3. Хүүхдийн хийж байгаа зүйлийн процесст илүү анхаараарай

Үр дүн чухал. Гэхдээ танай хүүхэд хэр их хичээл зүтгэл, мэрийлт гаргаж байна вэ гэдэг дээр нь анхаараарай. Түүнийг нь сайшааж, үр дүнтэй нь холбож ойлгуулбал өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

4. Шинэ ур чадвартай болоход нь тусал

Жишээлбэл, шинэ спортоор хичээллэхэд нь туслах хэрэгтэй. Волейболын тэмцээнд ороод хожигдсон байлаа гэж бодъё. Тэгвэл хожигдол бол дараагийн амжилтын эх үүсвэр шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй.  Бэрхшээл, сорилт хийхэд нь тусалбал хүүхдийн өөртөө итгэх нь нэмэгддэг.

5. Буруу зүйлд “үгүй” гэж хэлэхэд нь туслах

Өсвөр насныхны хувьд үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөх юмсан гэсэн маш том асуудал байдаг. Тэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд “үгүй” гэж хэлж чаддаггүй. Тиймээс ямар нэг буруу зүйлд “үгүй” гэж хэлж чаддаг байхад нь гэр бүлийнхэн нь туслах хэрэгтэй.

Мөн эцэг эхчүүд  саяны хэлсэн зөвлөмжийг өсвөр насны хүүхдэд ашиглахдаа тухайн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулж ярих хэрэгтэй. Өсвөр насны хүүхдийг яг урдаа суулгаад ямар нэг сэдвийн талаар ярихад хүндрэлтэй байдаг. Харин тэдэнд тохиромжтой байдлаар буюу чатлах эсвэл ямар нэг юм хийнгээ ярьж болно.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд