No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ж.Батжаргал

76: УИХ-ын гишүүн Ж.Батжаргал

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг онцолж байна.

Товч намтар

Төв аймгийн засаг дарга байсан тэрээр МУИС-ийг эдийн засагч, Удирдлагын Академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын туршлагын тухайд 1990 – 1991 онд Баян-Өнжүүл сумын ХААН банкинд Эдийн засагч, 1991 – 1992 онд АДХГЗ-ны орлогч дарга, 1992 – 1994 Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч, 1994 – 1996 Баян-Өнжүүл сумын ЗДТГ-ын БОУ байцаагч, 1996–2000 онд Баян-Өнжүүл сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын албыг хашиж байв. Харин 2000 – 2002 онд Баян-Өнжүүл сумын Засаг дарга, 2002 – 2012 онд аймгийн ИТХ-ын дарга, 2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Төв аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллажээ. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуульд Төв аймгийн 14-р тойрогт нэр дэвшиж, анх удаагаа их хурлын гишүүн болсон байна.

Хөрөнгө, орлого

Авилгатай тэмцэх газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэйгээр, цахим системд байршуулсан билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе. 

Түүний жилийн нийт орлого 31 сая төрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 72 сая төгрөг бол 160 саяар үнэлэгдэх орон сууц барилга байгууламжтай. Харин 141 сая төгрөгийн мал, 2,500.0 мяган төгрөгний газар эзэмшдэг гэжээ. Түүнчлэн 6,6 сая төгрөгний хадгаламжтай бөгөөд 10 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гэсэн байна.  Тэрээр тээврийн хэрэгсэлгүй бөгөөд  40 сая төгрөгний зээлтэй хэмээн мэдүүлжээ.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын талаар хэвлэлд гарсан онцлох мэдээллүүдийг товчлон хүргэе.

Төв аймгийн Засаг даргын машин о солдож, жолооч нь амиа алджээ

Тэрээр Төв аймгийн Засаг дарга  байхдаа зам тээврийн осолд өртөж, жолооч нь газар дээрээ амиа алдсан  тухай хэвлэлүүд мэдээлжээ.  Тухайлбал, zaluu.mn сайт 2017 оны 4-р сарын 18 нд “Төв аймгийн Засаг дарга зам тээврийн осолд өртөж, жолооч нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Засаг сууж явсан машин машин Төв аймгийн Аргалант сумын нутагт явж байхдаа осолдсон байна. Ослын улмаас хамт явсан ЗДТГ-ын гурван ажилтан хүнд, хөнгөн гэмтэж, ГССҮТ-д Засаг дарга Ж.Батжаргалын хамт яаралтай түргэн тусламжаар хүргэгдсэн аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар Төв аймгийн Засаг даргын сууж явсан машин ачааны машин мөргөж, осолдсон ажээ” хэмээн нийтэлжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийг өргөн мэдүүлэв

Тэрээр Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын хамт Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Хуулийн төсөлд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувь болгож бууруулахаар тусгасан бөгөөд хуульд ийм өөрчлөлт оруулснаар иргэд, аж ахуйн нэгжид үүсэх дарамт багасаж, ажлын байраа хадгалах, цаашид нэмэгдүүлэх боломж бий болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд