No menu items!
HomeЗөвлөгөөХангалттай хэмжээний ус уухгүй байгааг илтгэх 12 шинж

Хангалттай хэмжээний ус уухгүй байгааг илтгэх 12 шинж

-

Сайхан сэнгэнэсэн хүйтэн ус залгилах ямар сайхан байдгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Зарим үед аяга ус ямар ч ундаа кофе цайнаас илүү таатай санагдах үе бий. Бид бүхэн өдөр тутамдаа өөрийн биед зайлшгүй шаардлагатай байгаа усыг ууж чаддаггүй  ажээ. Ингэснээр эрүүл мэндээсээ хумсалсаар байдаг гэнэ. Хангалттай ус уухгүй байгаа үед дараах шинж илэрдэг.

Ам хатах

Амны цангаагаа чихэрлэг ундаагаар тайлах хамгийн буруу зүйл. Тиймээс та амаа цангах үед аль болох цэвэр ус уухыг хичээж байгаарай. Ус уух нь ам, хоолойны салст бүрхэвчийг чийглэж норгож өгдөг.

Арьс хуурайших

 Арьс бол биеийн хамгийн том эрхтэн тул мэдээж чийгшүүлж байх хэрэгтэй. Үнэндээ хуурай арьс нь шингэн алдалтын анхны шинж тэмдгүүдийн нэг бөгөөд шингэн алдалт нь  үүнээс хамаагүй том асуудалд хүргэж болзошгүй. Ус дутагдсанаар хөлс дутагдалтай болдог бөгөөд ингэснээр бие махбодь нь өдрийн турш хуримтлагдсан илүүдэл шороо, тосыг угаах чадваргүй болоход хүргэдэг.

Та хэт их цангах

Архи, согтууруулах ундаа хэрэглэснээс болж бие мах бод усны дутагдалд ордог бөгөөд биеийн шингэн байх хэмжээнд хүртэл тархи руу байнга дохио өгч байдаг байна. Тиймээс цангахаа больтлоо уух хэрэгтэй.

Нүд хуурайшиж, аргах

Хэт их цангаснаас болж нулимсны суваг хатаж хуурайшсанаар нүд хуурайшдаг байна. Нүд хуурайшсанаар сохрох аюулд хүргэдэг.

Үе мөчний өвдөлт мэдрэгдэх

Үений мөгөөрс ба нугасны дискнүүдийн 80 орчим хувь нь уснаас бүрддэг. Эдгээр мөгөөрс зөөлөвч нь яс хоорондоо хавиралдахаас хамгаалагч гол зүйл. Ус хангалттай ууж биеийн шингэнийг хэвийн хэмжээнд байлгаж чадвал эдгээр мөгөөрс нь гэнэт хөдлөх, үсрэх, эвгүй унах үед таныг гэмтлээс хамгаалдаг байна.

Булчингийн масс багасах

Биеийн булчингийн ихэнх хэсгийг ус бүрдүүлдэг.  Бие дэх ус бага багассанаар булчингийн масс багасна. Биеийн тамирын дасгалын өмнө, бэлтгэлийн үеэр, дараа нь ус уух нь таны биеийг чийгшүүлж, тохь тухтай байлгахаас гадна таны бие махбодийн зөв, шаардлагатай газруудад усыг түгээж, дасгал хөдөлгөөн, хүндийн өргөлттэй холбоотой үрэвсэл, өвдөх магадлалыг бууруулдаг.

Удаан хугацаагаар өвдөх

 Ус ууснаар биеэс хорт бодисыг гадагшлуулах боломжийг олгодог. Хүний бие эрхтнүүд хорт бодисыг шүүж цэвэрлэж гаргадаг үүрэгтэй бөгөөд биед ус дутагдаад ирэхээр цуснаас хэрэгцээт усаа татан авч хэрэглэдэг аж.

Ядарч сульдах

Дээр дурдсанчлан, бие махбодь усгүйжсэн үед цуснаас ус “зээлдэг”. Цус усгүйжэж өтгөрснөөр хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг байна. Ингэснээр ядарч, нойрмоглоно. Энэ үед кофе уугаад ч сэргэж чадахгүй л болов уу

Өлсөх

Ус дутагдсанаар өлсөх мэдрэмж төрдөг аж.

Хоол боловсруулах эрхтний хямралд өртөх

Ам, хоолойны салиа, шингэн хэвийн хэмжээнд байж чадвал мембраныг зөв ажиллуулж чаддаг. Энэ нь хоол боловсруулах тогтолцоонд бүхэлд нь хамаатай. Тохиромжтой чийгшүүлэлтгүйгээс ходоодны салстын хэмжээ, бат бөх чанар буурч, ходоодны хүчил нь ходоодны  дотор талыг ихээр гэмтээдэг бөгөөд үүнээс болж ходоодны шарх, хямрал гэж нэрлэдэг зүйл рүү хөтөлдөг.

Эрт хөгширнө

Хөгшрөх тусам бидний бие махбодид хадгалагдах усны хэмжээ аяндаа буурдаг. Мэдээжийн хэрэг, энэ нь хөгшрөх тусам усны хэрэглээгээ ухамсартайгаар нэмэгдүүлэх ёстой гэсэн үг юм. Эрт хөгшрөлт гадна талдаа илүү тод харагдаж байгаа ч  дотоод эд эсэд учирч буй хор хөнөөл нь цаг хугацаа өнгөрөх тусам маш ихээр мэдрэгддэг.

Үүнийг уншиж байгаа бол маш сайн байна.

Та ус дутагдсанаас үүсдэг таагүй бүхнийг мэддэг боллоо. Тиймээс байнга ус уугаарай.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд