Билл Гейтсийн санал болгосон, хүн бүр уншвал зохих 9 номыг танилцуулж байна. Түүнийг амжилтад хүрэхэд маш олон зүйл нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ түүний амьдрал, оюун санаанд хүчтэй нөлөөлсөн номын жагсаалтыг “businessinsider” онцолжээ.
Tap Dancing to Work

“Fortune” сэтгүүлийн сэтгүүлч Карол Лумисын эмхэтгэсэн, бизнесмен Уоррен Баффетын тухай нийтлэл, эссэ бичлэгийн түүвэр “Tap Dancing To Work” нь түүний хамгийн дуртай номуудын нэг юм.
Гейтс энэ номыг уншсан хүмүүс хоёр л зүйлийг сайн ойлгоно. Нэгдүгээрт, Уоррен карьерынхаа туршид өөрийн зөн совинг хөрөнгө оруулалтын зарчимтайгаа хэрхэн уялдуулж, тууштай хэрэгжүүлснийг. Хоёрдугаарт түүний бизнес, зах зээлийн талаарх дүн шинжилгээ, ойлголт нь ямар гайхамшигтай байсныг мэдэх болно гэжээ.
Making the Modern World: Materials and Dematerialization

Гейтс “Байгаль орчин шинжлэлийн Профессор Ваклав Смил бол миний дуртай зохиолчдын нэг. Тэрээр эрчим хүч, инновацийн тухай сонирхолтой түүхийг өгүүлэх ном олныг бичсэн” гэжээ.
Түүний дотроос “Making the Modern World” ном түүнд хамгийн их таалагдсан байна. Тэрээр “Энэ хэт энгийн санагдаж болох ч материаллаг зүйлсийг хэрхэн хэрэглэх, бидэнд хэр хэрэгтэй байгааг мэдрүүлнэ. Мөн дэлхий дээр амьдарч буй сая сая ядуу хүмүүсийн амьдралыг сайжруулах гол түлхүүр нь ч байж болох юм” гэжээ.
Гейтс хэлэхдээ, бид хаашаа явж байгаагаа мэдэхийн тулд хаана байснаа мэдэх хэрэгтэй гэсэн байдаг.
The Sixth Extinction: An Unnatural History

“Өдөр бүр эгэл жирийн санагдаж болох ч дэлхийн түүхийн нэг хэсэг болж байдгийг бид мартах нь амархан. Нью Йоркийн зохиолч Элизабет Колбертийн шинэ бүтээл болох “The Sixth Extinction” ном үүнийг танд сануулахад тусална” гэж Гейтс хэлжээ.
Stress Test: Reflections on Financial Crises

Санхүүгийн хямралын үеэр Гейтс асар том бүтэц, зохион байгуулалттай Microsoft корпорацийн CEO байж чадсан. Тим Гейтнер ч гэсэн АНУ-ын төрийн сангийн нарийн бичиг байхдаа эргэн тойрныхоо олон компанийг нуран унахыг харсан юм.
Билл Гейтс “Төрөөс санхүүгийн хямралтай тэмцэж байгаа нь хэзээ ч сайхан харагддаггүй. Гэхдээ олон нийт энэ тухай мэдлэгтэй байсан бол ямар тустай гэдгийг нь ойлгоно” гэжээ.
The Better Angels of Our Nature: Why Violence Has Declined

Харвардын эрдэмтэн Стивен Пинкерийн “The Better Angels of Our Nature” ном түнд хамгийн их нөлөө үзүүлсэн бүтээлийн нэг.
Гейтс “The Better Angels of Our бол миний уншиж байсан хамгийн чухал номуудын нэг. Энэ бол зүгээр л нэг зааны ясаар хийсэн цамхгийн тухай асуудлыг өгүүлээгүй. Энэ ном надад хүмүүнлэгийн ажилд татагдах сэдлийг бий болгосон” гэжээ.
The Man Who Fed the World

“Хэдийгээр олон хүмүүс Борлаугын талаар хэзээ ч сонсож байгаагүй ч тэр түүхэн дэх бусад хүмүүсээс илүү олон хүний амийг аварч байсан байх” гэж Гейтс хэлжээ.
Учир нь биологич Борлаугийн олж нээсэн олон төрлийн шинэ үр нь Энэтхэг, Пакистаны тэрбум гаруй хүнийг өлсгөлөнгөөс аварч чадсан юм. Энэ гавъяагаараа тэрээр Нобелийн Энх тайвны шагнал, Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний медаль, Конгрессийн алтан медалийг хүртсэн цөөхөн хүмүүсийн нэг болж чадсан.
Гейтсийн хувьд Борлауг бол дэлхийд хувь нэмэр оруулсан, үлгэр жишээ хүний нэг юм. Чадварлаг, залуу эрдэмтний түүх нь түүнд олон зүйлийг ойлгуулжээ.
Business Adventures: Twelve Classic Tales from the World of Wall Street

1991 оны үеэр Гейтс Варрен Баффеттаас ямар номонд дуртай болохыг нь асуужээ. Хариуд нь тэрээр Жон Бруксын “Business Adventure” цуглуулгаасаа нэгийг өгсөн гэдэг. Гейтс хэлэхдээ “Энэ ном надад бизнесийн ялалтад хүрэхэд зарчим ямар чухал болохыг үргэлж сануулдаг” гэсэн байна.
The Bully Pulpit: Theodore Roosevelt, William Howard Taft, and the Golden Age of Journalism

Гейтс АНУ-ын ерөнхийлөгч асан Теодер Рузвелтийн нийгэмд нөлөөлж байсан арга барилыг их сонирхдог аж. Энэ шалтгааны улмаас Гейтс Гуудвины бичсэн энэхүү номд татагдах болсон гэдэг.
The Rosie Project: A Novel

Гейтс үргэлжилсэн үгийн зохиол уншаад байдаггүй ч гэргий Мелиндагийнхаа зөвлөсний дагуу бүтээсэн “The Rosie Project” номыг уншжээ. Хөгжилтэй, сэтгэл сэргээм энэ номыг суудал дээрээсээ босолгүй уншиж дуусгасан гэдэг.
Эх сурвалж: businessinsider