No menu items!
HomeНом ярьяӨсч хөгжихийн хүслэн, өөртөө туслах ухаан

Өсч хөгжихийн хүслэн, өөртөө туслах ухаан

-

“Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг…” (Heaven helps those who help themselves) хэмээх энэхүү зүйр үг асар их зам туулж үе үеийг дамжиж өнөөд ирсэн билээ. Энэхүү богинохон хэллэг хүмүүсийн тоолж баршгүй туршлагаас улбаалагдан гарсан нэгэн үнэнийг илэрхийлж буй юм.

Өөртөө туслах оюун ухаан бол хүмүүс өсөлт хөгжилтөө шулуутгахын тулгын чулуу мөн. Өөрөө өөртөө туслах ухаан олон хүний амьдралын хөрс суурь болж, тэгснээрээ амьдралын эрчим буцалсан хүчтэй төр улсыг байгуулахад цаад хөдөлгөх хүч нь болж өгдөг бизээ.             

Гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог.

Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Хүнд сайн тус хүргэе гээд гараа сунгаад байвал нөгөө тал өөрөө хөл дээрээ босох сэтгэлээ алдаж, өөртөө туслахын чухалыг мартдаг. Халамж бөөцийлөл хийгээд хатуурхаж барих аль аль нь хэрээсээ хэтрэхээр тус биш ус болж хүч чадалгүй хүмүүнийг бий болгодог нь үнэн юм.            

Яаж ийгээд гайхалтай систем тохинууллаа ч түүгээр хүмүүсийг аврах учир үгүй. Хамгийн сайн нь юу ч хийлгүй зөнгөөр нь орхих явдал ч байж магадгүй. Тэгвэл хүн өөрийнхөө чадлаар өөрийгөө хөгжүүлж, өөртөө байгаа нөхцөл байдлыг засан сайжруулж явах бизээ.            

Тэхдээ аль ч үед хүмүүс аз жаргал, мандал бадралд хүрэх нь өөрийн үйлдлээр бус системийн хүчээр болох зүйл хэмээн итгэсээр ирэв. Тиймээс ч “хууль цаазыг бий болговол хүмүүс дэвжиж хөгжинө” гэх мэт асар том дүгнэлт мэдээжийн зүйл шиг байх болов.            

Мэдээж хэрэг, хууль цааз сайтар хэрэгжвэл хүн хувьдаа золиос бололгүй, өөр өөрсдийнхөө хөдөлмөрийн /оюун санаа болон биеийн хүчний хөдөлмөр/ үр шимээ хүртэж чадах юм. Гэвч ямар ч хүчирхэг хууль тогтоолоо гэсэн залхуу этгээд ажилсаг болон хувирч, үрэлгэн хүн тооцоотой болж эхлэх, архичин архиа болихын учир үгүй билээ.

Өөрийнхөө гэмийг ухаарч, хэмнэхийн утга учрыг мэдэж, архинд  живсэн амьдралаа буруушааж эхлэсэн хүн л өөрчлөгддөг. Хүн бүр Ллүү шилмэл амьдралын үзэл санааг өөртөө шингээгээгүй цагт ямар ч зөв хууль тогтоолоо гэсэн хүн хувьсаж өөрчлөгдөж чадахгүй бус уу. Гадна талаас нь биш дотор талаас нь эзэмд Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш.

Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний төвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлбэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Энэ нь ус нам дор газар л урсдагтай адилхан мэдээжийн үнэн мөн.            

Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу.

 Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэнч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө.             

Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно.

“Нийгмийн муу муухай явдал” хэмээн бидний нэрлээд байгаа тэр зүйлийн томоохон хувь нь угтаа бол бидний доошилж унасан амьдралаас үүсч бий болдог. Тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм.

Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлвэл иймэрхүү нийгмийн муу муухай байдал арилах жамтай.            

Нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүнч тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. Харин ард түмэн өөрийгөө өөд нь татаж явъя хэмээхийг дэмжиж туслан зоригжуулах нь хавьгуй илүү үр дүнтэй болох юм.            

Энэ хүртэл хүн бүр өөрөө өөрийгөө яаж захирах тухайд хөндөж ярилаа. Үүнтэй харьцуулахад уг хүн гадаад талаас яаж эзэмдүүлэх вэ? гэдэг нь тийм их чухал асуудал бус. Жишээлбэл дарангуйлагч этгээдэд захируулсан ард түмэн мэдээж хэрэг хувь тавилангүй. Гэвч өөрийгөө үл мэддэгбөгөөд аминч муухай суртахуунд идэгдсэн хүн л боолд ойрхон.

Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системийг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээсээ ангижрахгүй. Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг.Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж  зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй бизээ.            

Бүдүүлэг харанхуй, аминч, болхи мууд адал ёсны хүлээснээс хүн тайлагдах эсэх нь гагцхүү уг хүний шинж төрхөөс хамаарна. Тиймээс ард түмний доторхи хүн бүрийн шинжтөрхийн дэвшил л нийгмийн дархлал, улс орны хөгжлийн баталгаа болж байдаг.            

Жон Стювард Милл энэ тухай чухалчлан дурьдсан нь бий. Тэрээр бичихдээ “Хүн дарангуйллын дор байлаа ч бодгаль шинжээ хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин бодгаль шинжийг нь алдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйллаас өөр юу ч биш” гэжээ.

Эх сурвалж: Өөртөө туслах ухаан ном

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд