No menu items!
HomeЭрүүл мэндЗогсоо ажил удаан хийх нь биед дараах нөлөөтэй

Зогсоо ажил удаан хийх нь биед дараах нөлөөтэй

-

Өдөржингөө суух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж та сонссон байх. Өдөржингөө зогсох нь ч гэсэн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг ажээ. Үүний учрыг тайлъя.  Америкийн эпидемиологийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар өдөржингөө ажил дээрээ зогсдог хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх магадлал өдөржингөө суудаг хүмүүстэй харьцуулахад хоёр дахин их байдаг болохыг тогтоожээ. Судлаачид оролцогчдыг ажиллах хэв маягаар нь  янз бүрийн бүлгүүдэд хуваажээ – суугаа ажил,  байнгын зогсоо ажил, зогсоо суугаа ээлжилдэг,чөлөөтэй хэв маягийн гэх мэт.

Судалгаа эхлэхэд  оролцогч 7320 хүний тал хувь нь зүрхний өвчнөөс ангид байсан. Жилийн дараа судлаачид оролцогчдын талаар мэдээлэл авахад оролцогчдын 3,4% нь зүрхний өвчтэй болохыг олж мэджээ. Байнгын зогсоо ажилладаг хүмүүс нөгөө 2 хэв маягийн ажил эрхэлдэг хүмүүсээс  хамгийн ихээр зүрхний өвчинд нэрвэгддэг нь тогтоогджээ. Хэт удаан зогсох үед хөлөнд цус хуримтлагддаг бөгөөд хуримтлагдсан цус венийн судасны даралтыг ихэсгэн зүрх рүү хүчтэй буцаан шахдаг. Энэ нь “oxidative” стрессийг нэмэгдүүлж, зүрхний өвчний эрсдэлийг үүсгэдэг аж.

Тэгэхээр, удаан зогсож, удаан суух нь хоёулаа эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг юм бол хүн яаж ажиллах хэрэгтэй вэ? Ажил дээрээ байхдаа хэрхэн эрүүл байх вэ?

Хэрэв суугаа ажил эрхэлдэг бол аль болох босож явж байх, цаг тутам босох сэрүүлэг тавих, харин зогсоо ажил эрхэлдэг бол үе үе сууж байх, алхах гэх мэтээр хэв маягаа өөрчлөөрэй.

Цахилгаан шатны оронд энгийн шатаар явах, машины зогсоолоо алхаж хүрэх зайтайхан сонгох гэх мэтээр байнгын нэг хэвийн байдлаас зайлсхийсэн эрүүл хэв маягийг сонгоорой.

Эх сурвалж: healthdigest

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд