No menu items!
HomeБоловсролӨсвөр насны хүүхдүүд хэрэгжүүлж болох бизнесийн санаанууд

Өсвөр насны хүүхдүүд хэрэгжүүлж болох бизнесийн санаанууд

-

Зуны амралтаараа юу хийхээ төлөвлөсөн үү, өөрийн гэсэн бизнесийг эхлүүлье гэсэн бодол төрж байсан уу?. Дараах санаануудыг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Хүүхэд харах үйлчилгээ

Өсвөр насны зарим хүүхдүүд таньдаг айлынхаа хүүхдийг харж хэрэглээнийхээ мөнгийг олдог талаар сонссон байх. Хүүхэд асрах үйлчилгээ нь залуу хүмүүсийн нэмэлт мөнгө олох түгээмэл арга юм. Та хичээлийн хуваарь болон бусад үйл ажиллагаатай зөрчилдөхгүй байх төлөвлөгөө гаргаад үүнийг хийгээрэй.

2. Гар урлалын бүтээгдэхүүн зарах

Хэрэв та ямар нэгэн зүйлийг гараар урлаж, бүтээх дуртай бол түүнийгээ онлайнаар хүмүүст зарах боломжтой. Жишээлбэл ээмэг, бөгж, үсний хавчаар, боолт, нэхсэн ороолт, бээлий зэргийг өөрийн гараар хийгээд зарж болно.

3. YouTuber

Youtube бол бизнес эрхлэгчид түгээмэл хэрэглэгддэг платформ юм. Та өөрийн сувгийг нээж, дараа нь дагагчаа өсгөөд, зар сурталчилгаа хийж орлого олох боломжтой. Гэхдээ дагагчаа өсгөхийн тулд нилээдгүй хугацааг зарцуулна гэдгийг санаарай.

4. Подкастер

Хэрэв та аудио контент хийх хүсэл эрмэлзэлтэй байгаа бол подкаст эхлүүлж, найз нартаа өөрийн чаддаг зүйлсийг хуваалцаж болно. Яваандаа сурталчилгаа хийж мөнгө олох боломжтой.

5. Тэжээвэр амьтан салхилуулах

Хэрэв та өөрөө гэрийн тэжээвэр амьтантай бол тэднийгээ салхилуулах үедээ хөрш, байрныхаа хүмүүсийн тэжээвэр амьтдыг хамт салхилуулан мөнгө олоорой. Цаашлаад долоо хоногт хоёр удаа салхилуулна гэх мэтээр гэрээ ч хийж болно шүү дээ.

6. Саван хийх

Саван хийх нь гараараа юм урлах  дуртай хүмүүст сайхан боломж юм. Чанартай саван хийхийн тулд та эхлээд шаардлагатай сургалтад хамрагдах хэрэгтэй. Гэхдээ саван хийх материал нь харьцангуй хямд тул бизнесийн ашгийн хэмжээ сайн байдаг аж.

7. Лаа хийх

Энэ бол гэрээсээ шууд бизнес эрхлэх гайхалтай арга юм. Та лаагаа найз нөхөд, гэр бүлийнхэндээ, эсвэл олон нийтийн сүлжээг ашиглан сонирхсон хүмүүст зарж болно. Та лааг хийх сургалтанд сууж, эсвэл онлайн зөвлөгөөнүүдийг уншаарай.

8. Бичих чадвараа ашиглах

Өсвөр насныханд чөлөөт зохиол бичих олон боломж бий. Интернет сүлжээ улам бүр өргөжиж байгаа энэ үед компаниуд өөрсдийн танилцуулга, контентыг их нийтэлж байна. Та өөрийн бичих чадвараа ашиглан тэдэнтэй хамтарч ажиллаарай.

9. Гэрэл зураг янзлах

Хэрэв та гэрэл зурагт янзлах туршлагатай бол энэ төрлийн бизнесийг онлайнаар хийж болох юм. Энэ бизнесийг эхлүүлэхэд  зардал бага, танд компьютер, зураг засах програм байхад л болно.

10. Нүүр хувиргагч

Хүмүүстэй ажиллах дуртай, гоо сайхны өндөр мэдрэмжтэй бол энэ төрлийн бизнес эрхлэх талаар бодож үзээрэй. Охид, бүсгүйчүүд бүгд л нүүрээ буддаг ч өөрийн царайны  онцлогт тохируулан будаж чаддаг нь цөөн байдаг.

Эх сурвалж: howtostartanllc, smallbiztrends

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд